Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж,  хорооны 4 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.

Хорооны хуралдаанаар "Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ын үр дүнгийн талаар авч хэлэлцээд, Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3, тус хорооны хуралдааны 2014 оны 13 дугаар тэмдэглэл, хорооны 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон "Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ын үнэлгээний хорооны 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн шаардлага хангасан нэр бүхий 2 хуулийн этгээдийг тус тус сонгон шалгаруулж, хорооны хуралдааны 2015 оны 01 тоот тогтоолоор шийдвэрлэв.  Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дээрх сонгон шалгаруулалтад шалгарсан 2 хуулийн этгээдэд холбогдох тусгай зөвшөөрлийг олгох, гэрээг байгуулан ажиллахыг ажлын хэсэг болон ажлын албанд үүрэг болголоо. 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан “Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын дүнгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3, Радио долгионы тухай хуулийн 11.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, тус хорооны “Дүрэм”-ийн 3.2.2, “Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдэд радио давтамж ашиглах, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгохоор шийдвэрлэн 2015 оны 2 дугаар тогтоолыг баталсан болно.

Тус хуралдааны 3 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг холбогдох албанд даалгав. 

Тус хорооны 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4, Харилцаа холбооны тухай  хуулийн 9.1.2, 15.1.1, 25.2.7, Радио долгионы тухай хуулийн 18.1.2, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 40 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Хорооны 2015 оны ээлжит 1 дүгээр хуралдааны 4 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  13.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, өнгөрсөн хугацаанд зөрчлөө арилган 2014 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээллээ ирүүлсэн байдлыг тус тус үндэслэн нэр бүхий 6 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг тус тус  сэргээхээр шийдвэрлэсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/25
Мэдээ мэдээлэл
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
12.05
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна
12.03
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.03
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 10-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 10-р сард хийсэн мониторингийн дүн
11.25
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22