Тус хороо нь шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчдэд шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэх гэсэн 2 үндсэн ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодог.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Шуудангийн тухай” хуулиар “Шуудангийнсүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогц хэмээн тодорхойлсон сүлжээтэй байх шаардлагатай. Энэ хуулийн заалтын дагуу тус хорооноос шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийг олгож байна. Уг сүлжээгээр Шуудангийн тухай хуулийн 3.1.3-3.1.6 д заасан илгээмжүүдийг явуулагчаас хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэн дамжуулах, хаягт эзэнд нь хүргэх үйлчилгээ явагдах бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг мөн тус хорооноос тодорхой нөхцөл шаардлагын дагуу олгодог.
Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
Шуудангийн сүлжээ нь дор дурьдсан ангилалтай байх ба тухайн ангилалдаа тохируулан тухайн сүлжээгээр дамжуулан хүргэх илгээмжийн хүргэлтийн график маршрут болон хяналтын хугацааг тотооно.
1.2. “Улс хоорондын шуудангийн сүлжээ” гэж шуудангийн илгээмжийг улс хооронд өөрийн харьяа салбараар буюу олон улсын гэрээ конвенцид нэгдсэн шуудангийн сүлжээний нэг хэсэг болж, нэг буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхийг;
1.3. “Хотын шуудангийн сүлжээ” гэж60 мянгаас дээш хүн амтай суурин газарт салбар цэг байгуулан шуудангийн үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдүүлэхийг ;
1.4. “Бүсийн шуудангийн сүлжээ” гэж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аль нэг бүс нутгийн сум, баг хүртэл шуудангийн үйлчилгээ хүргэх нөхцөл бүрдүүлэхийг тус тус ойлгоно.
Шуудангийн сүлжээний зураглал гэдэг нь салбар хоорондын хүргэлтийг зохион байгуулах схем ерөнхий зураглал бөгөөд салбар бүрт ялгалтын хугацааг тооцон, салбар бүрт ямар хугацаанд хүргэх, салбараас хэрэглэгчид хүргэх хугацаа, тээвэрлэлтийн маршрутыг багтаасан байх ёстой.
Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн сүлжээгээр дамжих шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын ангилалтай. Шуудангийн үйлчилгээг холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.
Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг шуудангийн илгээмжийн ангилал, үйлчилгээний төрлөөс хамааруулан олгоно. Үүнд: