Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд стандартын бус төхөөрөмжүүд нөлөөлж байна
ХХЗХ

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь орчин үеийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд энэхүү салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын үүрэн холбооны оператор компаниуд утасгүй холбооны 3G сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхий өндөр хурдны интернэттэй холбогдох боломжийг олгож байна. Интернэт нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцаа холбооны хэрэглүүр, хүссэн газраасаа дэлхийн өнцөг буланд болж буй үйл явдлын тухай мэдээллийг хүлээж авах, солилцох, түгээх суваг болж өгдөг.

Гэвч сүүлийн үед үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс  Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 3G сүлжээ доголддог, интернэтийн хурд  удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд ихээр гаргах болсонтой холбогдуулан Зохицуулах хорооны инженер техникийн ажилтнууд болон үүрэн холбооны оператор компаниудын инженерүүдтэй хамтарсан шалгалтын ажлын хэсэг зохион байгуулж холбогдох хэмжилт шалгалтыг хийж дүгнэлт гаргаад байна.

Хэмжилтээр үүрэн холбооны 3G сүлжээний үйл ажиллагаа нь дараах үндсэн хоёр хүчин зүйлээс шалтгаалж доголдож байна.  Үүнд:

Нэг. Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй системийн хэрэглэгчийн төхөөрөмжийг айл өрх, албан байгууллага ашиглаж байгаагаас;

Хоёр. Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээний хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчид (ЛНБ) холбогдсон коаксиаль кабелийн битүүмжлэл муу, стандартын бус холболт зэргээс тус тус шалтгаалж байна.

Монгол Улс нь олон улсын харилцаа холбооны радио давтамжийн хуваарилалтын 1-р бүс буюу Европын бүсэд хамаардаг ба Монгол Улсын үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт нь Европын бүстэй ижил байдаг. Электрон бараа борлуулагчид болон хэрэглэгчид энэ талын мэдлэг, мэдээлэл муугаас Америк, Канад зэрэг олон улсын радио давтамжийн 2 дугаар бүсийн орнуудаас импортоор эсвэл хувиараа утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж (Зураг 1) оруулж ирэн ашиглаж байгаа нь үүрэн холбооны 3G сүлжээнд радио долгионы харилцан нөлөөлөл үзүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох, утсаар чөлөөтэй ярих боломж, эрх ашгийг зөрчиж байна. 

Зураг 1.  Үүрэн холбооны сүлжээнд нөлөөлж буй DECT технологийн утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж.

Мөн Улаанбаатар хотын захын дүүргүүд ялангуяа Баянхошуу орчмын бүсэд ММДС систем буюу  телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчтэй (ЛНБ) холбогдох коаксиаль кабелийн холболт (Зураг 2) стандарт бус, зориулалтын лентээр ороогоогүй, антенны зориулалтын стандарт салаалагч ашиглаагүй зэргээс шалтгаалан радио долгионы хууль бус цацаргалт үүсгэж үүрэн холбооны сүлжээний хэвийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж байгааг тус хорооноос хийсэн хэмжилт шалгалтаар илрүүлж тогтоогоод байна.

Зураг 2.  Телевизийн олон сувгийг дахин дамжуулах үйлчилгээний (MMДС) хэрэглэгчийн коаксиаль кабелийн стандартын бус холболт.

Дээрх DECT технологийн утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж нь стандартын бус 0.25Вт хүртэлх гаралтын чадалтайгаар Монгол Улсын үүрэн холбооны 1920-1930 МГц-ийн радио давтамжийн зурваст ажиллаж байгаа нь, мөн Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу хэрэглэгчийн коаксиаль кабелийг  стандартын бус холбосноос үүссэн радио долгионы цацаргалт нь үүрэн холбооны сүлжээнд хортой харилцан нөлөөлөл үүсгэж байгаа нь Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 19.2.5, 20.5.1, 20.5.4 заалтуудыг ноцтой зөрчиж байна.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд дээрх зөрчил дутагдлыг арилгах, илрүүлэх хэмжилт, шалгалтыг зохион байгуулж холбогдох шат дараалсан арга хэмжээг авч ажиллах болохыг харилцаа холбооны хэрэглэгчийн төгсгөлийн тоног төхөөрөмж борлуулагч, үйлчилгээ эрхлэгчдэд энэхүү мэдээллээрээ дамжуулан зөвлөмж хүргэж, анхааруулж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
2019-2020 онд боловсруулах мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартуудын талаар санал авч байна
2019-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг гаргах гэж байгаа тул холбогдох байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн танай байгууллага болон Мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж буй стандартын саналаа доорх маягтын дагуу боловсруулан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус хороонд ирүүлнэ үү
09.26
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2018 оны 07 сарын 25-ны өдрийн а/185 тоот тушаалын хэмжилт, шалгалтын тайлан
Улаанбаатар хотын хэмжээнд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн радио давтамжтай тоног төхөөрөмж ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдсан болно
09.25
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын хууль тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
“Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.
09.05
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
09.03