“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” 2014 оны 11 дүгээр сарын 11-нд болно
ХХЗХ

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д  “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байна.

Чуулганы эрхэм зорилго нь Инновацийн эрин үеийн хөгжлийн түүчээ болсон програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Мэдээллийн систем, програм хангамжийг чанаржуулах
  2. Програм хангамжийн оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэл, түүний хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох
  3. Хувийн хэвшлийн итгэлцэл буюу зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох.
  4. Програм хангамж үйлдвэрлэлийн  салбарт шинээр нэвтэрч буй түүхий эд болох Open data, Big data буюу нээлттэй, хүртээмжтэй мэдээллийг бий болгох аргыг тодорхойлох
  5. Инновацид суурилсан шинэ үеийн хөгжлийн хандлага, програм хангамжийн зах зээл ба хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бүрдүүлэх
  6. Government Chief Information Office буюу Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны  хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, бизнес уулзалт, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 3 чиглэлээр зохион байгуулна.

Салбар хуралдаан нь дараах 6 хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:

  1. Үйлдвэрлэгчдийн оролцоо – Худалдан авалтын оновчтой тогтолцоо
  2. Мэдээллийн технологийн эрх зүйн орчин
  3. Бүтээгдэхүүний чанар – Хувийн хэвшлийн итгэлцэл
  4. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - Оюуны өмчийн менежмент
  5. Старт ап – Хөрөнгө оруулалтын ээлтэй орчин
  6. Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ

Энэ жилийн чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, зах зээл дэх програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд дотоодын програм хангамжийн компаниудыг түлхүү оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд бодлогын  дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлж, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулах юм.

Чуулганы үр дүн:

  • Хөрөнгө оруулагчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид ба програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын оролцогчид хоорондын ойлголцол, түншлэлийг нэмэгдүүлэх замаар програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх
  • Зах, зээлийн эрэлт хэрэгцээ ба шаардлагыг илүү нээлттэй,  тодорхой болгох замаар програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлох замаар Цахим Засаг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэл боловсруулах

Хамрах хүрээ: 

Чуулганд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, хүндэт зочид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөл нар оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч: 

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар,

Мэдээллийн технологийн үндэсний парк  

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо

Хамтран зохион байгуулагч: 

Саммит Компьютер Технологи ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:

МҮОНРТ, Eagle, UBS, Монгол HD, ETV, TV5, TV9, MN25, 4К, С1, NTV, Монголын телевизүүдийн холбоо, Бизнес радио 98.9

Онлайн мэдээллийн ивээн тэтгэгч:

Монголын сайтуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо

Дэмжигч байгууллага:

Alchemist technologies ХХК, Grafx ХХК, Rock master ХХК, InnoSolution ХХК

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02