Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, албан байгууллагуудад хийсэн шалгалтын ажлын тайлан
ХХЗХ

Хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/160 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал  олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын  ашигладаг богино долгионы радио станцын давтамжийн зурвасыг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах хэмжилт, шалгалтыг 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд нийт 39 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас Уул уурхай ашигт малтмал олборлож байгаа 24, харуул хамгаалалтын 15 байгууллага хамрагдлаа. Үүнээс:

  • Радио станц зөвшөөрөлтэй ашиглаж байсан                                               - 6
  • Радио станц ашиглах зөвшөөрөлтэй боловч
  • зөвшөөрөлгүй давтамж  дээр ажиллаж байсан, тоо ширхэг, хугацаа             - 10
  • Радио станц зөвшөөрөлгүй ашиглаж байсан                                               - 10
  • Радио станц болон радио тоног төхөөрөмж ашигладаггүй байгууллага         - 14  тус тус байлаа.

Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Хэмжилт шалгалтын хугацаанд шалгалтанд хамрагдсан аймаг сумдуудын утасгүй интернет, үүрэн холбооны бааз станц, харилцааны станцуудад шалгалт хийн тэдгээрийн харилцан нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, шалтгааныг тодорхойлох хэмжилтийг давхар хийж гүйцэтгэлээ. Байгууллагуудын радио долгионы зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан, бусдын үйл ажиллагаанд саад учруулж харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн харилцан нөлөөлөл үүсгэж байсан үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг битүүмжлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан.  Мөн Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв дээр Утасгүй интернетийн 2.4 ГГц давтамж дээр зөвшөөрөлтэй Шидэт долгион ХХК нь зөвшөөрөлтэй давтамжаасаа гадна өөр давтамж дээр үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн албан шаардлага өглөө.

Тус хэмжилт, шалгалтын явцад “Радио долгионы тухай” хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг зөрчин ажиллаж байсан “Таван толгой” ХК, "Бамбай сэкьюүрити" ХХК, "Мобинет" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад Радио долгионы хуулийн 21.1.1, 21.1.6 дахь заалтыг үндэслэл торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллалаа. Хугацаат үүрэг даалгаварын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар 9 компани тус хороонд албан бичгээр хүсэлт ирүүлээд байна.

Хавсралт

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/01/24
Мэдээ мэдээлэл
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02