Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 7 дугаар хуралдааныг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав. Тус хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцэж, хорооны 6 тогтоол, 1 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Тусгай дугаарт үйлчилгээний үнэ, орлого хуваарилалтын зарчимд зохицуулалт хийх тухай асуудлыг тус хуралдаанаар авч хэлэлцээд, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоолыг батлав. Уг тогтоолоор “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.4, 9.1.6, Харилцан холболтын ерөнхий журмын 10.1.4, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.3, Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалтын баримт бичгийн 6.7, 7.5 дахь заалт, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн санал, зохион байгуулсан хэлэлцүүлэгийн үр дүнг тус тус үндэслэн тусгай дугаарт ярианы үйлчилгээний нэгж минутын үнэ тарифийн дээд хязгаарыг 700 төгрөгөөр, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчдийн хооронд орлого хуваарилах зарчмыг тогтоож хавсралтаар баталсан ба тодорхой нөхцөлтэйгээр 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлнэ. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, төлөвлөгөө гарган ажиллахыг Зах зээл үнэ тарифын алба, Зохицуулалтын албанд даалгав.  

Харилцаа холбооны салбарт шинэчлэлт эрчимтэй нэвтэрч, өрсөлдөөн, зохицуулалтын орчны өөрчлөлт хурдацтай явагдаж, өртөг зардал багатай төрөл бүрийн техник, технологийн шийдлүүд бий болсноор зохицуулалтын орчин, баримт бичгийг боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Үүнтэй уялдуулан 2009 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Интернэт протокол ашигласан ярианы зохицуулалт”-ын баримт бичигт нэмэлт өөрчлөлтийг оруулж, “Ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг 2014 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтаар тус тус баталсан.  

Тус хуралдаанаар “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ыг хавсралтаар шинэчлэн баталж, тус хорооны 2013 оны 05 тоот тогтоолоор баталсан “Сайтууд дахь  сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын чиглэлээр шинээр боловсруулсан, нэмэлт өөрчлөлт оруулах багц баримт бичгийн төслийг хуралдаанаар хэлэлцүүлсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус үндэслэн “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх заавар”-ыг шинээр тус тус батлав. Түүнчлэн “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам”, “Тохирлын үнэлгээний тайлан, танилцуулга бичих заавар” зэрэг баримт бичигт холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулав. Цаашид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын цогц үйл ажиллагаа болон баталгаажуулалтын гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулахыг хорооны Дарга (холбогдох албадад)  үүрэг болгов.

Тус хорооноос 2014 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалт; Улаанбаатар хотод кабелийн сувгийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эхлээгүй хуулийн этгээдэд хийсэн шалгалт; Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалт; Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэт богино долгионы (ФМ) өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн үзлэг, шалгалт; Баруун бүсийн аймгуудад (Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) хийсэн хяналт, шалгалт зэрэг хийж гүйцэтгэсэн хяналт, шалгалтуудын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцээд  нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахаар шийдвэрлэж тогтоол гаргалаа.

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болон тусгай зөвшөөрлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй (жилийн статистик мэдээ, тайлангаа ирүүлээгүй) зэрэг зөрчилтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 41 тоот тогтоолоор шийдвэрлэсэн болно. 

Хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар ирүүлсэн хүсэлт, материал ирүүлснийг албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлт болон хяналт, шалгалтын тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тус тус авч хэлэлцээд, "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 10.1.1, 13.1, 14.1.1, 14.1.4, "Харилцаа холбооны тухай" хуулийн 9.1.2, 15.1.1, 15.1.3, 15.1.4, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг үндэслэн нэр бүхий 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох, 16 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 13 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Мөн хуралдаанаар МТШХХГ, ХХЗХ болон холбогдох яам, байгууллагын хамтран боловсруулж байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулгыг тус тус хэлэлцээд, цаашид авч хэрэгжүүлэх авах арга хэмжээний талаар чиглэл өглөө. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/25
Мэдээ мэдээлэл
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11
Цахим орчинд Зөвийг түгээе
Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.
10.09
Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.
10.08
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
10.03
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн.
10.03
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны хүрээнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.
10.02