Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний үнэ” болон “Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох , харилцан холболтын журам”-д зарим өөрчлөлтийг орууллаа
ХХЗХ

2014-06-18                                                                                                           Улаанбаатар хот

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Хорооны хурлаар   “Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний үнэ” болон “Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох , харилцан холболтын журам”-нд өөрчлөлт оруулах гэсэн асуудлуудыг авч хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа

Улс хоорондын шуудангийн илгээлтийн Үйлчилгээний үнийн талаар:

Монгол улсаас Америкын нэгдсэн улс, Бүгд найрамдах Солонгос улс руу болон  тэдгээр  улсаас Монгол улс руу  улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид нь агаарын шуудангийн илгээлтийг хэрэглэгчдээс карго үйлчилгээний үнээр авдаг, хэрэглэгчдээс хүлээн авсан  шуудангийн илгээлтийг олон хоногоор явуулахгүй саатуулан хураах, илгээлт алга болгох зэрэг зөрчлүүд байнга гаргах болсон тул  энэхүү асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг тухайн зах зээл дээр өрсөлдөх боломжоор хангах зорилгоор тухайн улсуудад илгээх шуудангийн илгээлтийн үнийн доод хязгаарыг тогтоож Хорооны    2012 оны 08 дугаар сарын   28 ны өдрийн 50 тоот тогтоолоор  баталсан юм.

Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарт үнийн доод хязгаарыг баталж өгснөөс хойш сүүлийн хоёр жилийн  хугацаанд үйлчилгээ эрхлэгчид нь хэрэглэгчдэд түргэн, шуурхай, найдвартай шуудангийн үйлчилгээг үзүүлснээр өөрсдийн  зах зээл дээр байр сууриа олж чиглэл тус бүртээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Иймд зах зээлийн тогтвортой үйл ажиллагааг харгалзан улс хоорондын илгээлтийн үйлчилгээний үнийн доод хязгаарын баталсан 2012 оны 50 тоот тогтоолыг хүчингүй болгож, тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлэгч нар зах зээл дээр үйлчилгээний чанараар чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгож байна

 Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох ,харилцан холболтын журам”-ын талаар:

Монгол улсад  шуудангийн салбар үүсч хөгжснөөс хойш  2002 онд анхны  хувийн хэвшил орж ирснээр тухайн салбарын зах зээл дээр өрсөлдөөн бий болсон бөгөөд харин өөрийн шуудангийн үйлчилгээний салбар нээгээгүй газарт шуудангаа хэрхэн хүргэх вэ гэдэг  нэлээд тулгамдсан асуудал үйлчилгээ үзүүлэгч нарт бий болсон тул  Харилцаа холбооны зохицуулах хорооноос  хэрэглэгчдэд үйлчлэгч байгууллагаа сонгох, үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй болгох, зах зээл дээр шударга өрсөлдөөнийг дэмжих үүднээс  “Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох , харилцан холболтын журам”-ыг Хорооны хурлын 2004 оны 20 тоот тогтоолоор баталж өгсөн. Энэхүү журам батлагдснаар шуудангаар үйлчлэгч байгууллагууд нь  шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч болон бусад шуудангийн байгууллагатай харилцан холболтонд орсноор  өөрийн үйлчилгээний салбар нээгээгүй газарт шуудангийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх таатай боломжоор хангагдсан юм.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос  уг журманд 2014 оны хорооны 21 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан бөгөөд тус журманд харилцан холболтын үйлчилгээний үнэ тогтоох арга зам болон харилцан холболтонд орох үйлчилгээ мөн харилцан холболтын гэрээг байгуулах, түүнд хяналт тавих  заалтуудыг шинээр оруулж өгсөн нь  шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох, харилцан холболтын гэрээг хууль дүрмийн дагуу байгуулах, хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой болсон юм.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02