Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр Тоон телевизийн багц стандартыг боловсруулан батлуулав.
ХХЗХ

Тоон телевизийн багц 6 үндэсний стандартыг боловсруулах ажлыг ХХЗХ-ноос салбарын эксперт мэргэжилтний багийг шалгаруулан санхүүжүүлсэн бөгөөд Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2013 оны 11 сарын ээлжит хуралдаанаар үндэсний стандартаар эцэслэн баталсан юм.

Стандартын нэр

Боловсруулсан байгууллага ажилтны нэр

Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Энэ стандартыг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш Док.Н.Эрдэнэхүү, Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн З.Амгалан нар боловсруулсан.

Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн хүлээн авах  төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Энэ стандартыг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш Док.Ж.Жавзансүрэн, Ч.Оюу, Э.Эрдэнэтуяа нар боловсруулсан.

 

Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн дамжуулах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Энэ стандартыг МNBC тоон, агаарын олон сувгийн телевизийн мэдээлэл техникийн газрын захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Оюунгэрэл боловсруулсан.

 

Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн хүлээн авах  төхөөрөмжид тавих техникийн шаардлага

Стандартыг боловсруулахдаа боловсруулагч баг, мэргэжилтнүүд нь МТШХХГ, ХХЗХ, Радио телевизийн сүлжээний газар, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, Шинжлэх ухааны академи, Мэргэжлийн ерөнхий хяналтын газар, SBN ТV, UBS TV, NTV, EAGLE TV, Монгол ТВ, Шинэ дэлхий ТВ, Сансар КАТВ, Супервижн ХХК зэрэг 17 байгууллага, компанид санал авахаар хүргүүлэн тусгажээ.

Дэлхийн Радиогийн 2006, 2009 оны их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хамтран “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр“-ийг 2010 онд боловсруулж Засгийн газраар батлуулсан бөгөөд телевизийн өргөн нэвтрүүлгийг  DVB-T2 системд шилжүүлэхээр стандартын сонголтыг хийж,  тоон технологид шилжих хугацааг 2014 оны 7 сарын 31 гэж товлосон  билээ.

Тоон технологид шилжүүлэхэд одоогийн байгаа аналог нэвтрүүлэгчүүдийг DVB-T2 системийн нэвтрүүлэгчээр солих хэрэгтэй. Хэрэглэгчдийг чанартай үйлчилгээгээр хангахад зах зээлд нийлүүлэгдэх нэвтрүүлэх төхөөрөмжийн техник үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай болсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт DVB-T2 системийн тоон телевизийн газрын өргөн нэвтрүүлгийн сүлжээг зохион байгуулах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, нэвтрүүлэх төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрлэх, тохируулах, хэмжилт, шалгалт хийхэд багц стандартын шаардлагыг боловсруулжээ. Радио, Телевиз тоон системд нэвтэрч байгаатай холбогдуулан телевизийн нэвтрүүлэг, радиогийн програмыг өндөр хурдны өгөгдөлтэй хамт нягтруулан тоон хиймэл дагуулын нэвтрүүлэх системийн Европын стандарт DVB-S2 (EN302-307), Олон улсын стандартын байгууллага (International Standartization Organization-ISO), Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (International Telcommunication Union-ITU), Европын цахилгаан холбооны стандартын институт (ETSI), Франц, АНУ, Герман улсын хиймэл дагуулын телевизийн нэвтрүүлэх төхөөрөмжийн холбогдох стандартуудыг тус тус судлан үндэслэсэн.

Монгол Улсад Хиймэл дагуулын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн систем 2005 оноос нэвтэрч эхэлсэн бөгөөд тухайн үед DVB-S стандартаар 4 сувгийн телевизийн дохиог орон даяар дамжуулж эхэлсэн. Үүний дараа 2008 оноос DDish компани Ku зурвасын  хиймэл дагуулын өргөн нэвтүүлгийн системийг анх нэвтрүүлэн 17 сувгийн телевизийн дохиог DVB-S стандартаарулс орон даяар дамжуулах болсон.

Эдгээр дамжууллуудад ашиглагдаж байгаа DVB-S стандарт нь ETSI буюу Европын цахилгаан холбооны стандартын институтаас гаргасан нээлттэй стандарт бөгөөд бусад стандартуудтай харьцуулахад хамгийн олон оронд ашиглагдаж байна. DVB-S стандартын сайжруулсан дараагийн хувилбар нь DVB-S2 стандарт бөгөөд  2011 оноос эхлэн ДДиш-DDish компани энэ стандартаар 40 орчим телевизийн дохиог орон даяар дамжуулах болсноор Монгол орны дурын цэгт 60 орчим телевизийн дохиог хүлээн авах боломж бүрдээд байгаа юм.

Хиймэл дагуулаас телевизийн дохио хүлээн авах төхөөрөмж нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд түүнийг гадаадаас нийлүүлж худалдаанд гаргахаас өмнө тодорхой стандартаар шалган баталгаажуулалт хийх ёстой.

Эдгээр стандартын гол зорилго нь дээрх баталгаажуулалтад хэрэглэх техникийн шаардлагуудыг тодорхойлсон. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд стандарт тодролтой (SD) болон өндөрт тодролтой (HD) телевизийн дохиог DVB-S2 системээр хиймэл дагуулаас хүлээн авах, декодлох нийлмэл төхөөрөмж (IRD) болон DVB-S2 системийн дохиог  шууд хүлээн авах тюнер бүхий телевизорт тавигдах техникийн доод шаардлагыг тогтоосон.  Европын холбооны ETSI-ээс гаргасан холбогдох стандартуудыг судлан үзэж дараах бүрэлдэхүүн хэсгүүдэд тавигдах техникийн хамгийн доод шаардлагуудыг энэ стандартад тусгасан юм. Үүнд:

  • Хүлээн авагчийн тюнер, демодулятор
  • Демультиплексер
  • Видео декодлол
  • Дууны декодлол
  • HDTV IRD интерфэйс
  • Алсын удирдлага
  • Цахилгаан тэжээл зэрэг болно.

Тоон телевизийн багц 6 үндэсний стандартыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2013 оны 11 сарын ээлжит хуралдаанаар үндэсний стандартаар батлаад байна. Эдгээр стандартыг боловсруулан батлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СХЗГ, МТШХХГ, ШУТИС-ийн МХТС, РТСГ, МХС ТӨК, салбарын хувийн хэвшлийн  мэргэжилтэн, стандарт боловсруулах багийн хамт олонд ХХЗХ-ны удирдлага, Даргын зөвлөлийн нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
08.10
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06