Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013 болно
ХХЗХ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Маркетер” ТББ хамтран хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны  байгууллага, бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ-2013” арга хэмжээг 2013 оны 11-р сарын 15,16,17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь үзэсгэлэн болон бага хурал гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлон, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг танилцуулах, хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудад дотоод болон гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хэрэглэгчийн хүрээгээ тэлэх боломжийг олгох, реклам, сурталчилгаа түгээгч сувгууд болон бүтээгч, үйлдвэрлэгч байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, бизнесийн байгууллагуудад үнэн бодит мэдээлэл өгөх ач холбогдолтой.

Телевиз, сонин сэтгүүл, вэб сайт, ФМ радио, хэвлэл болон мэдээллийн технологийн компани, сав баглаа боодол, бэлэг дурсгал, хаяг реклам, гэрэлтүүлгийн үйлчилгээ, и-мэйл болон мессеж маркетинг, лавлах үйлчилгээ үзүүлэгчид, зар сурталчилгааны самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид уг үзэсгэлэн яармагт оролцох боломжтой юм.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05