"Дэлхийн Зохицуулагчдын их хурал-2013"-д тус хорооны төлөөлөгчид оролцов
ХХЗХ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ-International Telecommunication Union)-аас өөрийн гишүүн орнуудын 190 гаруй мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар болон мэдээллийн сүлжээ, радио телевизийн дэд бүтцийн зохицуулах хороо, комисс, байгууллагыг оролцуулсан “Дэлхийн Зохицуулагчдын их хурал-2013" (ITU Global Symposium for Regulators-2013) 2013 оны 07 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд БНПУ-ын  нийслэл Варшав хотноо зохион байгуулав.  Их хуралд нийтдээ 130 гаруй орны зохицуулах байгууллагын 650 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн тус хорооны ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах, Зохицуулалтын албаны дарга У.Тамир, мэргэжилтэн Ц.Мөнхзул, хуулийн зөвлөх Т.Ууганбат нарын бүрэлдэхүүнтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Тус их хурлаар дараахь сэдэв, асуудлаар нэгдсэн, салбар хуралдаан зохион байгуулагдаж, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын чиглэлээр холбогдох санал, зөвлөмжийг боловсруулан нэгтгэж гаргасан болно. Үүнд:

  1. “Ирээдүйн Тоон Нийгмийг байгуулах нь-Building the Future Digital Society" сэдэвт нэгдсэн хуралдаанаар их хурлыг нээж, БНПУ-ын Ерөнхийлөгч, ОУЦХБ-ын  ЕНБДарга Док.Тоуре болон Европын холбооны комисс, АНУ, Бахрайн улсын зохицуулах байгууллагын удирдлага, Broadband Commission, GSMA, Facebook, Orange компанийн захирал оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулав.
  2. Их хурлын хүрээнд “Looking for Spectrum", “Are standards the Crux of ICT Business in Today's digital World", “Building the Future Digital Society", "Infrastructure 4.0 and Beyong: How To attract Investment and Secure Funds, Maximising the Potential of Universal Funds Through Successful Administration and Management", "Digital Transactions in Today's Smart Society", "A World of data: The Need for more IP Addresses" буюу мэдээлэлжсэн тоон нийгэм, радио давтамж, стандартчилал, БНҮҮС, электрон арилжаа, интернэтийн шинэ аппс, хэрэглээ, интернэтийн шинэ хаягчлал зэрэг сэдвээр боловсруулсан үндсэн илтгэл, оролцогч панелист нарыг оролцуулсан салбар хуралдааныг зохион байгуулах, бүх оролцогч зохицуулагч нарын дунд хэлэлцүүлэг, харилцан туршлага солилцох уулзалтыг хийлээ.
  3. Зохицуулалтын шинэ үе шатанд шилжих "Зохицуулалтын Дараагийн түвшинд шилжих нь: Шинэ аппс ба шинэ нийлүүлэлтийн платформ, 4 дэх үеийн зохицуулалт-Moving to the Next Level: New Apps and New Delivery Platforms, 4th Generation Regulation" сэдвээр хаалтын салбар хуралдааны хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  4. Их хурлын нэгдсэн, салбар хуралдаан дээр хэлэлцэн ярилцсан асуудал, холбогдох сэдвээр оролцогч нар саналаа нэгтгэн зохицуулалтын цаашдын чиглэл, 2013-2014 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.
  5. ОУЦХБ-аас мэдээлэл, харилцаа холбооны зохицуулалтын шинэ шат буюу 4.0 дэх хувилбарыг (4th Generation Regulation) хэрэгжүүлэх талаар тусгайлан зөвлөмж боловсруулан гаргалаа.
  6. ОУЦХБ-аас “Дэлхийн Зохицуулагчдын их хурал-2014"-ыг Арабын Бүгд Найрамдах Бахрайн улсын нийслэлд 2014 оны 2 дугаар хагаст зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Их хурлын үеэр хорооны төлөөлөгчид ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хоулин Жоа, Ази номхон далайн бүсийн захирал док.Ким, Товчоодын дарга нар ба Малайзын зохицуулах байгууллагын дарга Тармези, ХБНГУ-ын Холбооны зохицуулах комиссын дэд ерөнхийлөгч хатагтай Ирис Хенселер, Тайланд, Сингапур, БНХАУ-ын Хонг Конг зэрэг улс,  орнуудын зохицуулах байгууллагын төлөөлөгч нартай хоёр талын уулзалт хийж, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаа өргөтгөх талаар санал солилцож уулзалт хийлээ.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05