Тээврийн удирдлага, хяналтын төвийн нээлтийн ажиллагаа боллоо.
ХХЗХ

Мэдээлэл, харилцаа холбооны хиймэл дагуулын байршил тогтоох технологид суурилсан Зам, тээврийн яамны харьяа Тээврийн удирдлага, хяналтын шинэ төв өнөөдөр нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.  

Тус төв нээгдсэнээр хот хооронд зорчигч тээвэрлэж буй авто тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах, эсвэл байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж саатсан  тохиолдолд жолооч аваарын товчийг дарснаар төвд гурван секунтын дотор мэдээлэл ирж, шуурхай арга хэмжээ авагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнд: Хэрэглэгчийн машинд суурилуулсан төхөөрөмжөөр дамжуулан хиймэл дагуулын тусламжтайгаар /GPS, GLONASS/ байрлал тогтооно. Түүнчлэн үүрэн холбооны операторын /GPRS, GSM/ сүлжээ болон  үүрэн холбооны сүлжээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын /INMARSAT/ системийг ашиглан өгөгдлийг дамжуулах, интернэтийн холболт ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл түгээх боломжтой болсоныг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам, тээврийн сайд А.Гансүх онцлон тэмдэглэв.

“Тээврийн хяналт, удирдлагын төв”-ийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Монгол инженерүүд боловсруулжээ. Тээврийн хөдөлгөөнийг удирдах, хянах зориулалт бүхий анхны энэ төв нээгдснээр тээврийн салбарт хийгдэх томоохон технологийн шинэчлэлийн эхлэл  боллоо гэж салбарын мэргэжилтнүүд үнэлж байсан. 

Тээврийн удирдлага, хяналтын төв нь АНУ, Их Британи, Герман, Финланд, Япон, БНСУ, Канад, Сингапур, Латви, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан програм хангамж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно.

Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орсонтой холбогдуулан Зам тээврийн яамнаас үе шаттайгаар тодорхой ажлуудыг мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийн шинэ ололтыг ашиглан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: www.news.mn, Зам Тээврийн Яам

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
06.23
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /ISO/IEC 38500:2015/
ISO/IEC 38500:2015 Information technology - Governance of IT for the organization
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 5843:2008/
MNS 5843:2008 Хамгаалалтын дохиоллын тоног төхөөрөмжийн техникийн үндсэн үзүүлэлт. Угсралт суурилуулалт, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 6528:2015/
MNS 6528:2015 Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц
06.22