Интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалтын тухай
ХХЗХ

   ХХЗХ-ны даргын 2012 оны 12-р сарын 24-ны 278 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотод интернэтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдэд Монгол улсын хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийсэн. Уг шалгалтанд нийт 43 үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан бөгөөд тухайн байгууллагын шийдвэр гаргах түвшний, техникийн болон үйлчилгээний холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтыг техникийн найдвартай ажиллагаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи нөхцөл шаардлага, радио давтамж ашиглалтын байдал гэсэн чиглэлээр хийж, үйлчилгээ эрхлэгч бүрээр үнэлгээ хийлээ.

   Интернетийн бөөний урсгал нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт харьцангуй боломжийн түвшинд байгаа ч сайжруулах олон асуудлууд байгааг үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулж, тодорхой үүрэг даалгаврыг өгөөд байна.

        А.  Интернетийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд өгсөн үнэлгээ

Интернетийн жижиглэнгийн үйлчилгээг буюу албан байгууллага, айл өрх зэрэг эцсийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын

    Техникийн нөхцөл шаардлагын хувьд: интернетийн хурдыг хэрэглэгчдийн өмнө гэрээгээр хүлээсэн хэмжээгээр өгөх, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд интернетийн бөөний урсгалын нөөцийн хэмжээг 10%-аас доошгүй байлгах, Монголын интернет солилцооны төвд холбогдох багтаамж 1 Гбит/с доошгүй байх, дотоод интернетийн урсгалд хурдны хязгаар тавихгүй, интернетийн хурдыг хувааж өгөх бол shared ¼ зарчмыг баримтлан ажиллах, айл өрхийн интернэтэд хамгийн ихдээ 20 айлын дунд 1 гадаад хаягийг ашигладаг байх зэрэг шаардлагууд тавигддаг. Харин техник төхөөрөмжийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангахын тулд үндсэн төхөөрөмж нөөцтэй байх, сүлжээний байнгын хяналтын системтэй байх, сүлжээндээ хамгаалалтын төхөөрөмж firewall тавих, цахилгааны эх үүсвэр баталгаатай байх зэрэг шаардлага, мөн техник төхөөрөмжийн суурилуулалтын болон орчны техникийн стандарт шаардлага тавигддаг. Гэтэл интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнхи нь эдгээр үндсэн шаардлагуудыг тэр бүр хангахгүй, дутуу хагас хэрэгжүүлж байгаа нь найдвартай, чанартай интернетийн үйлчилгээ үзүүлэх баталгааг хангахгүй байгааг харуулж байна.

   Үйлчилгээний талаархи нөхцөл шаардлагын хувьд: Түүнчлэн үйлчилгээний нөхцөл шаардлагын хувьд хэрэглэгчдэд өгч байгаа интернетийн хурдны талаар Shared эсхүл Dedicated хэрэглэгчидтэй байгуулсан гэрээнд тодорхой тусгах, үйлчилгээний үнэ, чанарын талаар сурталчилгааны материал, өөрийн веб хуудас, үйлчилгээний лавлах төв зэргээр нээлттэй мэдээлж, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах гэсэн нөхцөл шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг шалгалаа. Түүнээс гадна 2000-аас дээш хэрэглэгчтэй тохиолдолд үйлчилгээний лавлагаа, дуудлагын төвийг ажиллуулах, бусад тохиолдолд хэрэглэгчийн гомдол санал хүлээж авах утас ажиллуулах, гэмтэл саатал засварлах хугацаа, зарим гэмтэл доголдол гаргасан тохиолдолд үйлчилгээний үнийг чөлөөлөх, түүнчлэн хөнгөлөлт, урамшуулал, үйлчилгээний талаархи мэдээллийг хэрэглэгчидтэй хийсэн үйлчилгээний гэрээндээ тодорхой тусгах гэсэн шаардлагыг дийлэнхи үйлчилгээ эрхлэгчид биелүүлээгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Мөн айл өрхөд интернэтийн үйлчилгээ үзүүлдэг бол 18+ контентын хандалтыг хязгаарлахтай холбоотой техникийн боломжийг заавал бүрдүүлж, хэрэглэгчдэд уг үйлчилгээг ашиглах эсэхийг заавал санал болгодог байх хэрэгтэй боловч бас л энэ шаардлагыг биелүүлдэггүй байна. Үүний зэрэгцээ тухайн хэрэглэгч өөрийн авч буй хурдны мэдээллийг мэдэх боломжоор хангах үүднээс өөрсдийн цахим хуудас болон сурталчилгааны материал дээр ХХЗХ-ноос нэвтрүүлсэн хурд шалгах Speedtest.mn програмыг байршуулж, сурталчлан таниулах шаардлага тавьдаг ч мөн л хэрэглэгчдэд мэдээлдэггүй байх юм.

    Радио давтамжийн ашиглалтын хувьд: Утасгүй холболтын WiFi технологиор интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг 11 үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлт, Зохицуулах хорооны 2010 оны 26-р тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсад 2400-2483.5 МГц давтамжийн зурваст ажиллах утасгүй холболтын зохицуулалт”-ын  хэрэгжилтийг шалгах зорилгоор 2.4ГГц болон 5ГГц-ийн радио давтамжийн цараанд хэмжилт, шалгалтыг нийт 640 үүрт хийлээ. Хэмжилт шалгалтын дүнгээр 2.4ГГц-ийн цараанд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 6 үйлчилгээ эрхлэгчид, 5ГГц-ийн цараанд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг бүхий 6 (давхардсан тоогоор) үйлчилгээ эрхлэгчид бусад үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийг давхардуулан болон хуваарилаж өгөөгүй радио давтамжийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн байна. Түүнчлэн хэмжилт шалгалтаар радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгагдсан хамрах хүрээнээс гадна өөр газарт сүлжээ байгуулах, Зохицуулах хорооны 2010 оны 26 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсад 2400-2483.5 мгц давтамжийн зурваст ажиллах утасгүй холболтын зохицуулалтын баримт бичиг”-ийн 4.2.1-т “...гаралтын ашигтай чадал (EIRP) 100 мВт-аас хэтрэхгүй тоног төхөөрөмжийг ашиглах...” гэж заасан чадлын хязгаарлалтыг мөрдлөг болгож ажиллахгүй байсан нь тогтоогдсон.

   Онцлоод томоохон зөрчлүүдийг дурдахад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт утасгүй холболтын WiFi технологиор интернэтийн үйлчилгээг үзүүлэхдээ “Монгол Улсад 2400-2483.5 МГц давтамжийн зурваст ажиллах утасгүй холболтын зохицуулалтын баримт бичиг”-ийн 4.2.7 заалтад заасан 1 үүрт 1 радио давтамжийн зөөгч (суваг) ашиглан сүлжээ зохион байгуулах гэсэн зохицуулалтын нөхцөл шаардлагыг зөрчиж, Кевико ХХК нь үүр тус бүрт 3-5 радио давтамжийн зөөгч (суваг) ашиглахаар сүлжээгээ зохион байгуулсан зөрчил илэрсэн. Дээрх зөрчил нь Кевико ХХК өөрийн үүсгэсэн үүрийн хамрах хүрээнд радио давтамжийн харилцан нөлөөллийг үүсгэснээр ижил төрлийн бусад үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах боломжийг шууд хааж, интернетийн хурдыг эрс бууруулж байгаа нь тухайн зах зээлийн  өрсөлдөөнд харшилж байна гэж Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт шалгуулахаар хандсан байгаа болно.

   Харин Номсис ХХК-ийн хувьд утасгүй холболтын WiFi технологиор интернэтийн үйлчилгээ эрхлэхдээ радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон 2422МГц, 2447МГц болон 2472МГц-ийн (3; 8; 13-р сувгуудад) радио давтамжид ажиллах ёстой боловч 2400-2462МГц-ийн зурваст (1-11-р сувгуудад) бүхэлд нь ажиллуулж байгаа нь радио давтамжийн харилцан нөлөөллийг үүсгэж байсан. Үүнээс гадна үүр хоорондын радио релейний шугамд 5ГГц-ийн (5180МГц, 5200МГц, 5220МГц, 5280МГц, 5300МГц, 5785Мгц) радио давтамжийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь Радио долгионы тухай хуулийн 8.1 дэх заалт, 20.5.2; 20.5.5 дахь заалтуудыг зөрчиж байсан нь тогтоогдсон.

   Энэхүү шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнхи нь хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд тус хорооноос дээрхи зөрчлүүдээ арилгах талаар тодорхой үүрэг даалгаврыг интернетийн үйлчилгээ эрхлэгч компаниудад өгөөд байна.

Б.  Интернетийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчдэд өгсөн үнэлгээ

   Шалгуулах боломжгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа, явуулсан ч хэдхэн хэрэглэгчийн хүрээнд, эсвэл зарим нь зөвхөн нэг байшин барилга, байгууллагын хүрээнд чанарын ямар ч баталгаагүй үйлчилгээгээ хүргэж байсан Евролайн ХХК, Вэви ХХК, Ай Ти Эн И Ти ХХК, Бестнэт ХХК, Юуком ХХК, Метронэтворкс ХХК, Эм Жи Ай Си Жи ХХК, Терравокс ХХК-иудын “Интернетийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 дэх заалтыг үндэслэн, Гялалзах нар ХХК, Супервижн ХХК, Эн Ай Ти системс ХХК, Прогаймэрс нэтворк ХХК, Юу Си Эс ХХК, Ай Ти И ХХК, ШУТИС МХТС гэсэн үйлчилгээ эрхлэгчдийн  “Интернетийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4 дэх заалтыг, Терравокс ХХК-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Радио долгионы хуулийн 20.5.3 дах   заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгох шийдвэрийг гаргасан болно.

   Энэ шалгалтын дүнгээр мэдэгдэл, хугацаатай өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дахин нягтлан шалгах зорилгоор утасгүй холболтын технологийг ашиглан интернэтийн үйлчилгээ эрхэлж буй үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд 2013 оны 04-р сарын 15-19-ний хооронд дахин хэмжилт хийлээ.  Энэ хэмжилтэнд нийт 158 үйлвэрлэгчийн (Vendor) Indoor болон Outdoor нийт 15516 төхөөрөмж илэрснээс SSID бүхий 15195 төхөөрөмж, SSID-гүй 321 тоног төхөөрөмж хэмжигдсэн. Хэмжилтийн дүнгээр 2.4ГГц-ийн цараанд болон 5.ГГц-ийн цараанд радио давтамжийн хууль бус хэрэглээний зөрчил арилаагүй, Indoor болон Outdoor төхөөрөмжийн чадлын хязгаарлалтыг хийгээгүй зэрэг ноцтой зөрчил дутагдлууд дахин илэрсэн. Мөн 2.4ГГц-ийн радио давтамжийн цараанд Мобинэт ХХК нь Улаанбаатар хотод радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлгүй хирнээ утасгүй холболтын технологийг ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлж байсан нь өмнөх шалгалтаар илэрсэн бөгөөд энэ удаагийн хэмжилтээр энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоогоогүй байснаас гадна Өмнөговь аймгийн Ханбогд суманд мөн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр утасгүй холболтын технологийг ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа нь илрээд байна.

   Эндээс дүгнэхэд интернетийн зах зээлд олон үйлчилгээ эрхлэгчид бий болж, үйлчилгээний хамрах хүрээ тэлж байгаа боловч техникийн стандарт, найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал хурцаар тавигдаж байна. Иймд цаашид байнгын хяналт мониторинг хийх оновчтой тогтолцоог бий болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт хийх, үе шаттай арга хэмжээ авахаар холбогдох судалгаа, төлөвлөлтийг хийж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05