ХХЗХ

2012 оны 11-р сарын 14 өдөр. 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арилжааны телевизийн хөтөлбөрийн бүтэц, эфирийн бодлого, нэвтрүүлгийн агуулгад үнэлэлт дүгнэлт өгөх, иргэдийн зүгээс цаашид телевизээр үзэх сонирхолтой нэвтрүүлгийн чиг хандлага, үзэгчдийн хүлээлтийг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдийн саналыг асуух судалгааны ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, судалгааны баг, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Судалгааны ажлын чиглэл:

 

-          Эфирийн телевизүүдийн хөтөлбөрийн бүтэц, нэвтрүүлгийн агуулгад телевиз үзэгчдийн зүгээс үнэлэлт өгөх.

-          Орон нутгийн иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний дуу хоолой, үзэл бодлыг тэнцвэртэй хүргэж байгаа эсэхэд үнэлэлт өгөх.

-          Нэвтрүүлгийн рэйтинг тогтоох.

-          Телевизийн рейтинг тогтоох.

-          Телевиз үзэлтийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх.

-          Үзэгчдийн хүлээлт, телевиз үзэлтийн цаашдын хандлагыг тодорхойлох.

-          Телевиз, телевизийн нэвтрүүлгүүдийн талаарх үзэгчдийн санал бодол, шүүмжлэл.

 

Гүйцэтгэгч тал нь доорх ажлыг хийж гүйцэтгэнэ:

-          Судалгааны аргазүй, аргачлал боловсруулах, судалгаа авах хэлбэрийг тодорхойлох.

-          Түүврийн хэмжээ, түүврийн нэгжийн хэмжээг тодорхойлон тогтоох.

-          Судалгааны асуулга боловсруулах

-          Судалгааны ажлын бүтэц, төлөвлөгөөг боловсруулах.

-          Судалгааны ажлыг зохион байгуулах, судалгаа авах.

-          Судалгааны дүнг нэгтгэж, боловсруулалт хийх.

-          Судалгааны дүнд үндэслэн санал, дүгнэлт боловсруулах.

-          Судалгааны дүнг захиалагч талд тайлагнах.

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, судалгааны баг, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага,  ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар  болон бусад мэдээллээ тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13