“Радио давтамжийн спектер менежментийн программд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн мэдээллийг дэлгэрэнгүй оруулах, өгөгдли
ХХЗХ

2012 оны 11-р сарын 06 өдөр.
 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь “Радио давтамжийн спектер менежментийн программд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн мэдээллийг дэлгэрэнгүй оруулах, өгөгдлийн сан бүрдүүлэх, программыг хөгжүүлэн шинэчлэх, сургалт зохион байгуулах, захиалагч нв гэрээгээр тохирсон хөлс төлөхтэй холбогдсон харилцааг  зохицуулах” ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Хийгдэх ажил:

-          Радио өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдал

-          Олон улсад нэвтэрч буй шинэ технологиуд, гадаад орнуудын туршлага, (ололт амжилт, саад бэрхшээл)

-          Радио өргөн нэвртрүүлгийг тоон технологид шилжүүлэх стандартуудын сонголт

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, тоног төхөөрөмжийн гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26