Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар
ХХЗХ
  • Зах зээлийг либералчлах талаар баримталж байгаа бодлогын хүрээнд үйлчилгээ эрхлэхийг хүссэн үйлчлэгчид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх гэрээ байгуулах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагааны талаарх баримт материалыг хадгалах, баяжуулах;
  • Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл , шаардлага,  зааглах цэгийг тогтоох, гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
  • Харилцаа холбооны салбарт шинээр гарсан олон улсын стандарт, зөвлөмжийг судлан үндэсний стандарт, зөвлөмж боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулан, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Олон улсын байгууллагын стандарт боловсруулах судалгааны хэсэгт өөрийн мэргэжилтнийг оролцуулах, ажлын болон судалгааны хэсэг ажиллуулах;
  • Дэлхийн улс орнуудын болон өөрийн орны дугаарлалтын төлөв байдалд судалгаа хийж үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг  хэрхэн мөрдөж байгааг хянан зохицуулах;
  • Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах;
  • Шаардлагатай тохиолдолд харилцаа холбооны сүлжээний болон хэргэлэгчийн тоног төхөөрөмжид дотоод, гадаадын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/11/07
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26