Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалт
ХХЗХ

Хэрвээ та тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.      

1. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

  • Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 буюу түүнээс дээш хоногийн өмнө ХХЗХ-нд гаргана.

2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Та хүснэгтэд буй сунгалтын маягтууд-аас өөрт хамааралтайг сонгон авч зааврын дагуу бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.
  • Хэрэв та радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт эзэмшдэг бол тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хамтад нь гаргана.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалтын өргөдлийн маягт

Бүрдүүлсэн материалаа ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Тусгай зөвшөөрлийн сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
  • Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх бол Радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтыг хамтад нь олгоно.   Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

Төлбөр

Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гарсны дараа Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарын авлага
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарын авлага
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гарын авлага
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гарын авлага
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12