4 оронтой ярианы тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлнэ
ХХЗХ

Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарын үйлчилгээний хэрэглээ өсч дугаарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага нэмэгдсэн мөн 2010 онд шинэчлэн батлагдсан “Монгол улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлэх, тусгай дугаарын зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагын улмаас тус хороо нь тусгай дугаар эзэмшигчид болоод цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дунд удаа дараа хэлэлцүүлэг хийж, санал авсаны үр дүнд “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг 2013 оны 12-р сарын 06-ны өдрийн Хорооны хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэхүү зохицуулалтын баримт бичигт  тусгаснаар хэрэглэгчийн тарифт болон төлбөргүй үйлчилгээний тусгай дугаарууд нь 1800 угтвар дугаарыг авч, нэмүү өртөгт төлбөртэй үйлчилгээний тусгай дугаарууд нь 1900 угтвар дугаарыг тус тус авах юм.

Мөн түүнчлэн уг зохицуулалтын баримт бичигт тусгай дугаарын үнэ тарифын зарчим болон орлого хуваарилах зарчмыг тус тус тусгасан. Тухайлбал, үнэ тарифын дээд хязгаарыг чөлөөлөх бол тусгай дугаар эзэмшигчид үнэ тарифаа нийтэд тогтмол сурталчилж хэвшин, хэрэглэгчдээс ирэх гомдлыг шийдвэрлэх техникийн боломжийг бүрдүүлсэн зэрэг шалгуурыг харгалзан үзэж, Зохицуулах хороо  нэгдсэн байдлаар зохицуулалт хийхээр тусгасан. Харин орлого хуваарилах хувь хэмжээний хувьд зохицуулалтын баримт бичиг батлагдсанаас хойш 1 сарын хугацаанд буюу 2014 оны 01 дүгээр сарын 10-ны дотор цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид холболт хийх, дугаар үүсгэх, орлого хуваах хувь хэмжээний санал бүхий өөрсдийн журмыг боловсруулж, тус хороонд хянуулан бүх тусгай дугаар эзэмшигчдэд ижил тэгш санал болгох үүрэг хүлээж байна.

Хорооны хурлаар батлагдсан зохицуулалтын баримт бичиг эндээс үзнэ үү.

 

“Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг тус хуралдаанаар баталсантай холбогдуулан мэдээлэл, лавах үйлчилгээ үзүүлж байгаа 4 оронтой тусгай дугаарыг 1800, 1900 угтвар дугаар бүхий дугаарт шилжүүлэхтэй холбоотой дараахь зарчим, арга хэмжээг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар хорооны хуралдаанаас шийдвэрлэсэн болно. Үүнд:

  1. Улаанбаатар хотод тусгай дугаар эзэмшигчийн одоо ашиглаж байгаа дугаарыг төлбөргүй бол 1800, төлбөртэй бол 1900 угтвар дугаарлалтанд шилжүүлэн арын 4 оронг хэвээр хадгалж үлдээх зарчим нээлттэй байх,
  2. 1900 угтвар дугаарыг сонгосон бол түүний хос дугаар болох 1800 угтвар бүхий дугаарыг 2 хүртэл жил аливаа төлбөргүй нөөцлөх зарчим баримтлах. (1800 угтвар дугаарын хувьд мөн адил),
  3. Шилжилтийн хугацаанд хуучин болон шинэ дугаарлалтыг цахилгаан холбооны сүлжээнд зэрэг үүсгэж, ачааллын судалгааг тогтмол хийх,
  4. Ачааллын шилжилтийн байдлаас хамааруулж шилжилтийн дуусах хугацааг зарлах,
  5. Шилжилтийн хугацаа дуусахад хуучин дугаарлалтыг цахилгаан холбооны сүлжээнд хаах арга хэмжээг хэрэгжүүлэх,
  6. Шилжилтийн хугацаа бүрэн дууссаныг Зохицуулах хороо албан ёсоор зарласнаар шинэ дугаарлалтыг олгож эхлэх,
  7. Зохицуулах хорооноос шилжилтийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр холбогдох байгууллага, ТББ-тай хамтран сурталчлах,
  8. Орон нутгийн тусгай дугаар эзэмшигчид нь одоо ашиглаж байгаа тусгай дугаараа арын 4 орон хэлбэрээр ашиглах боломжгүй байдлыг харгалзан Зохицуулах хорооноос санал болгосон багц дугаараас сонголт хийлгэх,
  9. Хөдөө орон нутгийн тусгай дугаарыг дээр дурдсан шилжилтийн хугацаа дуусахад шууд шинэ дугаарлалтад шилжүүлэх зэрэг болно.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
12.26
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
12.26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
12.26
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
12.26
МЭДЭГДЭЛ
Иргэний нисэхийн ерөнхий газар-ын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг 1128хххх телефон дугаарлалт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 22:00 цагаас 7128хххх болж өөрчлөгдөх болсныг мэдэгдье!
12.18
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
12.17
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.16