Network time protocol - Сүлжээний цагийн сервер
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний цагийн (Network Time server - NTP) серверийг интернет хэрэглэгчид болон үйлчилгээ эрхлэгчиддээ зориулан зохион байгуулсан.  Уг сүлжээний цагийн сервер нь Stratum 1 түвшинд ажиллахаар зохион байгуулсан ба Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын Цаг, давтамжийн эталон цагтай шууд холбогдож, интернэт орчинд цаг түгээх анхны сүлжээний цагийн сервер болж байна. Уг сүлжээний цагийн сервер нь Цаг, давтамжийн эталон лабораторт мэргэжилтэнүүдийн тогтмол хяналт шалгалтад байх ба бусад GPS ашигладаг сүлжээний цагийн серверээс илүү өндөр нарийвчлалтай, алдааны залруулгыг цаг алдахгүй хийх зэрэг олон давуу талтай юм.(www.ntp.mn цагийн сервер нь тухайн төхөөрөмжийн цагийн мэдээллийг синхрон хийх ба зоны мэдээллийг өөрчилдөггүй бол)

 

Интернэтэд холбогдсон NTP протокол дэмждэг хэрэглэгчийн болон үйлчилгээ эрхлэгчийн төхөөрөмжүүд энэхүү сүлжээний цагийн сервертэй холбогдож системүүдийн цагаа тохируулах боломж нээгдэж байна. Ингэснээр холбогдсон хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдийн цагийн зөрүү нэг секундын ч зөрүүгүй болно.

Энэхүү цагийн серверийг интернэтийн сүлжээнд холбогдсон байгууллагууд тухайн салбартаа өргөнөөр ашиглах боломжтой юм. Жишээлбэл:

  • Хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдан авах, зарах, нээлт хаалтыг зохион байгуулахад;
  • Агаарын тээврийн нислэгийн хуваарь, хяналт, зохицуулалтад;
  • ТВ хөтөлбөр ба түүний хяналтад;
  • Системийн алдаа, тайлан бүртгэлийн цагийн зөрүү арилгахад;
  • Сүлжээний мониторинг, гэмтэл, хэмжилт, хяналтын цагийн зөрүү арилгахад;
  • Сүлжээгээр компьютер тоглоом тоглох, теле-хурал, онлайн сургалтын оролцогчид цагаас болж хоцрох зэрэг цаг буруу байдгаас амьдрал дээр үүдэн гардаг жижиг мөртөлөө нийтлэг алдаанууд засагдах юм.

Сүлжээний цагийн сервертэй холбогдох, ашиглах заавар

Хэрэв та интернэт хэрэглэгч бол дараах зааврын дагуу цагаа тохируулан ашиглаарай.

"Windows" үйлдлийн системтэй хэрэглэгчид тохируулах

  • Дэлгэцийн баруун доод талд байрлах цаг дээр очиж хоёр дарна.
  • Гарч ирэх цонхны "Internet Time" гэсэн таб уруу орно.
  • "Automatically synchronize with an Internet time server" гэсэн сонгох хэсгийг сонгоно.
  • Цагийн серверийн хаяг оруулах хэсэгт master.ntp.mn гэж өгөөд "Update Now" товчийг дарна.

Хэрэв та дээрхи дөрвөн алхамыг амжилттай хийсэн тохиолдолд хэсэг хугацааны дараа дараах текст бүхий мессежийг харах болно "Your time has been successfully synchronized" Зураг-2-т харуулав.

/Зураг-2/

"Mac OS" үйлдлийн системтэй хэрэглэгчид тохируулах

Администратор эрхээр хандаж орох хэрэгтэй бөгөөд

Terminal программ ашиглан (located at /Applications/Utilities/).

Доорх командыг оруулж өгнө: (шинэ тохиргооны файлаа үүсгэж байгаа хэсэг)

sudo cp /etc/ntp.conf /etc/newntp.conf

 

Асуух үед таны администратор нууц үгээ оруулна

доорх командыг оруулж өгнө: (үүсгэсэн файлаа засварлах)

sudo pico /etc/newntp.conf

 

Сумтай товчоор сонгож их minpoll болон maxpoll утгыг олох, дараа нь устга.
Серверийн хаягууд дээрээ "iburst" нэм. Таны засварлах файл доорх мөрийг агуулсан байх ёстой:

server  master.ntp.mn iburst

 

"Control+O" товч дарж хадгалаад "Control+X" товч дарж засвар хийсэн хэсгээс гарна.

доорх командыг оруулж өгнө:

sudo pico /System/Library/StartupItems/NetworkTime/NetworkTime

 

Доорх мөрийг солих "ntpd -f":

ntpd -f /var/run/ntp.drift -p /var/run/ntpd.pid -c /etc/newntp.conf

 

"Control+O" товч дарж хадгалаад "Control+X" товч дарж засвар хийсэн хэсгээс гарна.

To restart the Network Time service, execute this command:

доорх командыг хийж хийсэн өөрчлөлтүүдээ ажиллуулна

sudo SystemStarter -d restart "Network Time"

 

Хэрэв та үйлчилгээ эрхлэгч бол дараах мэдээллийг ашиглан сүлжээний төхөөрөмжүүд болон бусад серверүүдийн цагаа NTP сервер үрүү зааж өгнө. Жишээ зааварыг Cisco router, Cisco switch дээр дараах байдлаар харуулав.

"Cisco router" дээр тохиргоо хийх заавар

Cisco-router> enable

password: *********

ciscorouter# config t

ciscorouter(config)# ntp update-calendar

ciscorouter(config)# ntp server master.ntp.mn

ciscorouter(config)# ntp server slave.ntp.mn

ciscorouter(config)# exit

ciscorouter# wr mem

 

"Cisco switch" дээр тохиргоо хийх заавар

cisco-switch> enable

password: *********

ciscoswitch# set ntp client enable

ciscoswitch# ntp server master.ntp.mn

ciscoswitch# ntp server slave.ntp.mn

ciscoswitch# exit

 

"Linux" дээр тохиргоо хийх заавар

~]# ntpdate -q server_address

~]# ntpdate -q master.ntp.mn

~]# ntpdate -q slave.ntp.mn

~]# ntpdate -q 202.21.117.218

Хэрвээ тохируулга хийж байгаагүй бол

~]# chkconfig ntpdate on

~]# nano /etc/ntp.conf дээр дараах 2 хэсгийг нэмэх

               server master.ntp.mn iburst

               server slave.ntp.mn iburst

~]# service ntpd restart

~]# chkconfig ntpd on

 

"Juniper Junos OS12.2" дээр тохиргоо хийх заавар

set ntp boot-server 202.21.117.218

set ntp server 202.21.117.218

set ntp authentication-key 2 type md5 value "$9$aH1j8"

 

"FreeBSD" дээр тохиргоо хийх заавар

server# /etc/rc.d/ntpd stop

Stopping ntpd.

server# ntpdate master.ntp.mn

29 May 19:09:50 ntpdate[40071]: step time server 202.21.177.218 offset 3474.968729 sec

server# /etc/rc.d/ntpd start

/etc/rc.conf хэсэгт доорх мөрийг нэмж өгнө

ntpd_enable="YES"

ntpd_sync_on_start="YES"

ntpd_config="/etc/ntp.conf"

Компьютерийн үйлдлийн системийн "Timezone code, data" хэрхэн шинэчлэх 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/03/28
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
02.23
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 8 ФМ радио давтамжийн хазайлттай, 1 ФМ радио эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 24 ФМ радио хэвийн ажиллаж байна.
02.22
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.
02.22
Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинар зохион байгуулав.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2017 оны 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
02.17
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
02.17
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
02.17
Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомтод хийсэн хэмжилт шалгалтын ажлын нэгдсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23 өдрийн А/16 тоот тушаалын дагуу Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн харилцан нөлөөллийн эх үүсвэрийг илрүүлэн тогтоох, хилийн бүсийн радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт хийх, холбогдох арга хэмжээг авах илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино
02.14
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
02.14
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.09
Тендерийн урилга
Тендерийн урилга
02.08