Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх сүүлчийн шатны ажил дууслаа
ХХЗХ

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн инженерүүд “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд үе шаттай шилжүүлэх” ХААГ-Б-2014/VIII-39 төслийн гүйцэтгэлд хяналт тавих  комиссын бүрэлдэхүүнд оролцон ажиллаж, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул зэрэг 9 аймгийн нийт 141 сумд болон, Улаанбаатар хотын Багануур, Налайх, Багахангай, Гачуурт, Бэлх, Чингэлтэй, Телевизийн төв станц, Өлзийт, Био комбинат, Төмөр замын 61-ийн гарам, Партизан, Баянхошуу  зэрэг газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын иж бүрдэл, ажиллагааны чанар байдлыг шалган, орон нутгийн хамрах хүрээг хэмжин тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

Хяналт шалгалтын үеэр сайтад суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмжүүдийн иж бүрдэлийг шалгахын зэрэгцээ тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт стандартын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж ажиллаа.

Хяналт шалгалтын үеэр АЙ ТИ ЗОН ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь төслийн гэрээнд заагдсан тоо хэмжээний дагуу нийлүүлэгдсэн, станцын угсралт суурилуулалт стандартын дагуу хийгдсэн байсан. Аймгийн төвүүдэд суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцад төрөөс дамжуулах 6 ТВ сувгаас гадна, туршилтаар 2 ТВ сувгийг нэмж нийт 8 тоон сувгийг дамжуулах үед хүлээн авах төхөөрөмж дээр сувгуудын гаралт хэвийн байсан. Аймгийн төвд нэмэлт суурилагдсан энкодер, мултипликсерт орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг нэмж оруулан тохиргоо хийх замаар ажиллагааны хэвийн байдлыг шалгасан.

Мөн телевизийн нэвтрүүлэх станц тус бүрийн хувьд тухайн сум суурингийн захын цэгүүдэд очиж тоон телевизийн сигналын тархалт хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хянан хэмжилтийг хийж гүйцэтгэв. Хэмжилтийн дүнгээр хангалтгүй үзүүлэлттэй гарсан Дархан-Уул аймгийн  Шарын гол суманд тоон телевизийн нэвтрүүлэх станцын байрлалыг өөрчлөн үүрэн холбооны сайтууд байрлаж байгаа хойд талын толгой дээр шилжүүлэн байрлуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар төсөл гүйцэтгэгч Ай Ти Зон ХХК-д зөвлөмж өгсөн.

Зураг1. Шарын гол суманд хийсэн хамрах хүрээний хэмжилтийн цэгүүдийн байршлууд,суурьшлын бүсийн хүрээ, гадаргуугийн өндөр намын зураглал.

Хэмжилтийн үеэр үүрэн холбооны операторуудын сүлжээнд нөлөөлөл үзүүлж байгаа талаар операторуудын болон орон нутгийн хэрэглэгчид гомдол гаргасны дагуу Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Сантмаргац, Цэцэн-Уул, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Мөрөн, Улаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Тариалан сумдуудад хэмжилт хийсэн.

Хэмжилтээр авсан арга хэмжээний заримаас дурдвал:

  • Завхан аймгийн Улиастай суманд Орон нутгийн бусад сүлжээний нөлөөллийн хувьд асуудалтай гэсэн гомдлын дагуу орон нутгийн телевизүүдийн хэмжилтийг ажлын явцад хийсэн. Тус хэмжилтийг Жавхлант толгойн орой дээр суурилагдах сайтын байранд хийсэн. Орон нутгийн нэг телевизийн тоног төхөөрөмж стандарт бус цацаргалттай байсны улмаас нөлөөлөл үүсгэж байгааг уг хэмжилтээр илрүүлсэн. Уг асуудлыг ХХЗХ-ноос баруун бүсийн семинартай  холбоотой хяналтын хэсэг явах үедээ илрүүлж арга хэмжээ авах тухай албан тоотыг холбогдох газарт хүргүүлсэн байсны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болов.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хамрах хүрээний хэмжилтийг 25 цэгт хийснээс антенны дэргэд 80.9dbuV, алслагдсан хамгийн бага утга нь: 2,8km-т 30,9dbuV буюу харьцангуй бага үзүүлэлттэй байсан тул холбогдох инженер, техникийн ажилтнуудаар антенны чиглэлийг өөрчилж тохиргоо хийсний дараа тус бүсд хамгийн бага утга нь: 46.2 dbuV болж үзүүлэлт сайжирсан.
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд G-mobile-ийн сүлжээнд нөлөөлөлтэй байсан учир нөлөөллийг арилгахын тулд операторын антеннаас 1m зайд тоон телевизийн антенныг шилжүүлэн байршлыг өөрчлөхөд нөлөөлөл 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор гүйцэтгэгч болон хариуцагч талуудад үүрэг болгон өгөх ажлуудын талаар санал боловсруулан  удирдлагад танилцуулан албан тоотыг явуулсан

Хэмжилтийн дүнгийн жишээ


Тоног төхөөрөмжийн зураг

Ховд аймаг Манхан сум  (Телевизийн цамхаггүй)

Ховд аймаг, Алтай сум (Антенны цамхаг шаардлагатай)

Говь Алтай аймаг, Шарга сум  (Цамхагт байрлуулах шаардлагатай)

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26