Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 1 дүгээр  хуралдаан 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж, хорооны 8 тогтоол, 3 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Тус ээлжит хуралдаанаар Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай завшаарлийн ангилалыг шинэчилэн баталж, уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг гаргалаа. Түүнчлэн “Ультра хэт богино долгио-UHF 340-350, 400-430, 440-450 МГц давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”, “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  нэр бүхий 21 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  2 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Мөн холбогдох хууль, тогтоомжийн заалт, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, хүсэлт гаргасан 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор 2014 оны 06 тоот тогтоол гарган шийдвэрлэсэн. Мөн хуралдаанаар шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, түүний мөрөөр авах арга хэмжээний тухай авч хэлэлцээд 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр тогтоол гаргасан болно.

Тус хуралдаанаар 2013 оны ээлжит болон ээлжит бус хуралдааны тогтоол, шийдвэрийн  хэрэгжилтийн тайлан, танилцуулгыг авч хэлэлцэв. Өнгөрсөн 2013 онд ХХЗХ-ны дарга, Хорооны хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэл, хуралдааны дэгийн дагуу хорооны ээлжит хуралдааныг сард 1-ээс  доошгүй удаа зохион байгуулж тайлант хугацаанд нийт 15 удаагийн хуралдаанаар төлөвлөгөөт болон цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэсэн. ХХЗХ-ны 14 удаагийн ээлжит, 1 удаагийн ээлжит бус хуралдаанаар зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлага, радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлтөнд  нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх зэрэг хэлэлцсэн асуудлаар нийтдээ 73 тогтоол, 21 тэмдэглэлийг  тус тус гаргуулан шийдвэрлэж, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллажээ.  Зохицуулалтын баримт бичиг нөхцөл шаардлагын шинэчлэлтийг хийх явцад одоо мөрдөж байгаа 70 гаруй баримт бичгийн 50 гаруйг шинэчилэх, нэмэлт өөрчлөлт оруулах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.

Тус хуралдаанаар салбарын хэмжээнд 2014-2015 онд боловсруулах стандартын талаар авах арга хэмжээний тухай, тусгай зөвшөөрлийн код, гэрээний дугаарлалтын /ангиллын кодын формат/ талаар авах арга хэмжээний тухай, Хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийн  хэрэгжилтийн дүнгийн тухай хуралдааны тэмдэглэл гарган ажлын албанд удирдамж, чиглэл өглөө.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-02-23

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/25
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26