Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн dvb-t2 хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах, суурилуулах тухай
ХХЗХ

Монгол Улс 2014 оны 7 дугаар сарын 31-нд тоот системд шилжинэ гэж байгаа. Энэхүү шилжилтийг хийх бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг 2014 оны 7-р  сарын 31-ний өдөр тоон технологид шилжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхойлогдсон үндсэн гол судалгаа шинжилгээ, шийдвэр, зохицуулалтын баримт бичгүүд батлагдсан. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 377тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцууд сум суурин газруудад суурилуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй хувьтай суурилуулалтын ажил явагдаж байна. Нийслэл хотын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн шилжилтийн хувьд хэрэгжүүлэгч компанийг шалгаруулсанба энэ оны хоёрдугаар улиралд багтаан нийт 10 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцыг нийслэл хот болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд суурилуулна.

Тоон телевизтэй холбоотой ямар зохицуулалтын баримт бичгүүд батлагдсан вэ?

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалттай холбоотой дараахи баримт бичгүүд батлагдсан. Үүнд:

  • МТШХХГ-ын 2011 оны  83 дугаар тушаал: “Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл”
  • МТШХХГ-ын 2011 оны 58 дугаар тушаал: “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд  баримтлах чиглэл”
  • МТШХХГ-ын 2012 оны 66 дугаар тушаал: “Монгол Улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх шилжилтийн үед баримтлах чиглэл”
  • Монгол Улсад тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах 470-690 МГц-ийн радио давтамжийн зурвасын зохицуулалтын чиглэл      (ХХЗХ-ны 2013 оны 12-р тогтоол)
  • Орон нутгийн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн давтамжийн зохицуулалт (ХХЗХ-ны 2013 оны 28-р тогтоол)
  • Нийслэл хотын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн давтамжийн зохицуулалт(ХХЗХ-ны 2013 оны 62-р тогтоол)

Үзэгчид 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цоо шинээр буюу илүү гоё дуу дүрс, өнгөний ялгаралтайгаар телевизийн нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэх юм байна гэсэн ерөнхий ойлголт байгаад байна. Гэвч яг үзэгчид хэрэглэгчдийн хүсч байгаа шиг өөрчлөлт гарах уу?

Тоон телевизийн шилжилт нь зөвхөн телевизийн өргөн нэвтрүүлгийгдотор болон гадаа антенаар үнэгүй хүлээн авч үздэг үзэгчдэд хамааралтай юм. Харин сар бүрийн тодорхойтөлбөр төлж интернет телевиз, кабелийн телевиз, агаарын олон сувгийн телевиз, хиймэл дагуулын телевизийг хүлээн авч үзэж байгаа айл өрхүүдэд огт хамаарахгүй, эдгээр нь аль хэдийн тоон телевиз үзэж байгаа юм.

Өнөөдөр эфирийн телевиз үзэж байгаа нийслэлийн болон аймаг, сумдын үзэгчид нь дуу, дүрсний чанарын наад захын шаардлага хангахгүй телевизийн нэвтрүүлгүүд хүлээн авч байна. Үүний гол шалтгаан нь телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж буй технологи нь аналоги систем байгаатай холбоотой юм. Харин тоон системд шилжисний дараа гарах үр дүнг энгийн үгээр тайлбарлавал эфирийн телевиз үздэг айл өрхүүд нь телевизийн өргөн нэвтрүүлгийг CD-тэйижил чанартай дуу, DVD-тэй ижил чанартай дүрстэйгээр хүлээн авч үзэж чадна.

Монгол Улсад ашиглах хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийн стандарт, шаардалага гэж бий юу? Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг хэзээ, хэн худалдаалж эхлэх вэ?

ХХЗХ нь  тоон телевизийн 5 багц стандартыг 2013 онд боловсруулан Монгол Улсын Стандартчилалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж үндэсний MNS стандартууд болгон батлуулсан. Энэхүү багц стандартын нэг нь “MNS 6401:2013:Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” юм. Монгол Улсын зах зээлд худалдан борлуулагдах тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд нь дээрхи стандарт, шаардлагыг ханган биелүүлсэн байх ёстой. Стандарт, шаардлагатай тохирч буй эсэхийг ХХЗХ нь шалгаж баталгаажуулна.

Тоон телевизийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус хороо нь “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам”-ын төслийг боловсруулж бүх яам тамгын газрууд, холбогдох байгууллагуудад танилцуулангарсан саналуудыг нь тусгаж ажилласан байгаа. Энэ журмын төслийгойрын хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулхаар ажиллаж байна.

Энэ журмын зорилго нь хэрэглэгчдэд чанартай, найдвартай, стандарт шаардлага хангасан, баталгаажсан тоон телевизийн өргөн нэвтрүүлгийнхүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээхиргэн, ажахуйннэгж болон хариуцанзохионбайгуулах төрийнбайгууллагахоорондын үйл ажиллагааг зохицуулахад оршиж байгаа юм.

 

Бодлогын хувьд тоон системд шилжих тухай тогтоол журам нь гарчихсан, стандарт шаардлага нь батлагдчихсан байна. Харин хэрэглэгч үзэгчид юу бэлтгэх шаардлагатай вэ? Жишээ нь телевизээ солихгүйгээр төхөөрөмж авах хэрэгтэй болж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг сар бүрийн тодорхой төлбөртэй үзэж байгаа айл өрхүүд нь телевизээ солих, хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж худалдан авах ямар ч шаарлагагүй. Харин үнэгүй эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг үзэж байгаа айл өрхүүд хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж худалдан авах шаардлагатай болно.Энэ төхөөрөмж нь зах зээл дээр техникийн боломж, үзүүлэлтээсээ шалтгаалан 30-120 мянган төгрөгийн үнэтэй байна гэсэн судалгаа байна.

Энэ хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг авахгүйгээр энэ тохиргоо нь хийгдсэн телевиз өнөөдөр манай зах зээлд худалдаалагдаж байгаа юу? Тийм бол хэрэглэгчид яаж таньж ялгаж авах боломжтой вэ?

Монгол Улсад телевизор импортолдог гадны томоохон үйлдвэрлэгч компанууд нь бидэнтэй уулзаад холбогдох стандарт, шаардлагуудыг авч бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байгаа.

Монгол Улсын тоон телевизийн логотой худалдаалагдаж буй телевизоруудын тюнер нь DVB-T2 тоон телевизийн системийг дэмжиж байгаа. Гэхдээ ХХЗХ нь тун удахгүй зэх зээлд худалдаалагдах, худалдаалагдаж буй эдгээр телевизорууд нь үнэхээр Монгол Улсад батлагдсан тоон системийг дэмжих боломжтой эсэхийг шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулна.Үүнийг шалгаж баталгаажуулах тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглаж байгаа. Энэ үйл ажиллагаа нь дээр дурьдсан Засгийн Газраар батлагдах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журмын хүрээнд хийгдэх ажил юм.

Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж гэж юу вэ? Телевиздээ яаж холбох заавар зөвлөгөө байгаа юу?

Өнөөдөр бидний хэрэглэж буй телевизорууд нь бүгд телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги сигналыг зөвхөн дотор, гадна байралсан антений тусламжтайгаар хүлээн авч байгаа юм. Харин хэрэлгэгчийн хувиргагч төхөөрөмж гэдэг нь агаарт цацагдсан телевизийн өргөн нэвтрүүлгийн DVB-T2 стандартын тоон сигналыг антений тусламжтай хүлээн авч таны телевизорт тохирох аналоги, тоон системд хувиргаж буй нэмэлт төхөөрөмж юм. Хувиргалт хийгдсэнээр үндсэн тоон сигналын маань чанар муудах ёсгүй. Үүнд л манай мэргэжлийн байгууллага нь анхаарал хандуулж шалгах, баталгаажуулах үүрэгтэй байгаа юм. Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж нь манай улсын стандарт, шаардлагыг хангаж байвал аль ч оронд үйлдвэрлэгдсэн байх мөн үндэсний үйлдвэрлэгчид ч байх боломжтой зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмыг баримтална. Тэгхээр төхөөрөж бүрийн хэрэглэгчийн гарын авлага, холбох зарчим заавал адил байх албагүй. Харин ерөнхий холболтыг доорхи зургаар харуулья.

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26