Хэрэглэгчийн гэрээний нөхцлүүд
ХХЗХ

I. Нийтлэг нөхцөл

Үйлчилгээний гэрээ нь дараахь агуулгыг хамруулсан байна.

    1. Хамрах хүрээ
    2. Энэхүү гэрээнд хэрэглэгдэх ойлголтуудын тайлбар
    3. Хэрэглэгдэх хэл
    4. Мэдээллийн нууцлал
    5. Үйлчлэгчийн эрх, үүрэг
    6. Хэрэглэгчийн эрх, үүрэг
    7. Төлбөр тооцооны талаар талуудын хүлээх үүрэг, хариуцлага
    8. Гэрээг түр зогсоох, өөрчлөх, зогсоох ба цуцлах нөхцөл, дэс дараалал
    9. Гомдол саналаа хэрхэн тавих, түүнийг хэрхэн барагдуулах
    10. Маргааныг  хэрхэн  шийдвэрлэх дэс дараалал

II. Гэрээ хийх нөхцөл ба дэс дараалал

Үйлчлэгч нь аливаа үйлчилгээг  гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

    1. Гэрээний нэг тал нь үйлчлэгч, нөгөө тал нь хувь хүн, хуулийн этгээд буюу хувийн аж ахуй эрхлэгч байна.
    2. Үйлчлэгчийн тогтоосон хэлбэрийн өргөдлийг 2 хувь үйлдэн өргөдлийг үйлчлэгч хүлээн авч бүртгэн нэг хувийг өөрт, нэг хувийг хүсэлт гаргагчид өгнө.Өргөдлийг хүлээн авч бүртгэх дарааллыг үйлчлэгч өөрөө тогтооно.
    3. Үйлчлэгч нь өргөдлийг хүлээн авч бүртгэх,авч үзэхээс татгалзах эрхгүй.
    4. Иргэн хүсэлт гаргахдаа хувийн биеийн байцаалтыг үзүүлнэ. Хуулийн этгээдийн төлөөлөл нь өөрийн эрх мэдлийг батлах баримт, хуулийн этгээдийг бүртгэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбарыг үзүүлнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нь хувийн биеийн байцаалт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үзүүлнэ.
    5. Үйлчлэгч иргэний хооронд байгуулсан гэрээ нь хувийн гэрээ байх бөгөөд тодорхой хугацаагүй байна.
    6. Үйлчлэгч өөрийн нэрийн өмнөөс гэрээ хийх, төлбөр тооцоо барагдуулах асуудлыг 3 дагч этгээдэд даатгах эрхтэй.

III. Гэрээнд зайлшгүй тусгах мэдээллүүд:

a)    Гэрээ байгуулсан газар, он, сар, өдөр

b)    Үйлчлэгчийн нэр

c)    Үйлчлэгчийн төлбөрийн дансны мэдээлэл

d)    Үйлчлэгчид олгогдсон тусгай зөвшөөрлийн талаархи  мэдээлэл

e)    Хэрэглэгчийн мэдээлэл:

    • Иргэний хувьд - овог нэр,төрсөн он, сар, өдөр, иргэний хувийн бичиг баримтын мэдээлэл
    • Хуулийн этгээдийн хувьд-фирмийн нэр, байршил,

f)     Хэрэглэгчийн төхөөрөмжийг суурилуулах хаяг

a)    Хэрэглэгчийн төхөөрөмжийн техникийн үзүүлэлт,  ашиглах интерфэйс

g)    Хэрэглэгчийн тухай мэдээллийг лавлах санд оруулах эсэх талаар бичгээр авсан тодорхойлолт

h)    Үйлчилгээний төрөл

b)    Үйлчилгээний төлбөр тооцооны нэхэмжлэлийг хүргэх хэлбэр, хугацаа, дараалал

i)      Талуудын эрх, үүрэг

j)      Үйлчилгээнд гарсан саатлыг засварлах хугацаанд төлбөрөөс чөлөөлөх талаархи үйлчлэгчийн үүрэг

k)    Гэрээний хүчинтэй байх хугацаа

Үйлчлэгчийн үүрэг

a)    Монгол Улсын хууль тогтоомж болон тусгай зөвшөөрөл, гэрээ, энэхүү журамд заасны дагуу үйлчилгээг хэрэглэгчид үзүүлэх.

b)    Гэрээнд зааж тогтоосон хугацаанд гэмтэл саатал, доголдлыг засах

c)    Тариф өөрчлөгдсөн талаархи мэдээллийг өөрчлөлт орохоос 10-аас цөөнгүй хоногийн өмнө хэрэглэгчид нийтийн мэдээллийн хэрэгсэл ба хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг цэгүүдээр дамжуулан хүргэнэ.

d)    Үйлчилгээ үзүүлэх хугацаа нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчлөгдсөн бол хугацааг шинээр тохирч тогтооно.

e)    Харилцаа холбооны тухай хуульд зааснаар харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох  тухай хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх

f)     хууль тогтоомжид зааснаас бусад  үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх

Хэрэглэгчийн үүрэг

a)    Гэрээнд заасан үйлчилгээ болон үзүүлэхээр заасан бусад үйлчилгээний төлбөрийг  гэрээнд заасан хугацаанд төлөх

b)    Тогтоосон шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмж сүлжээнд холбохгүй байх

c)    Тоног төхөөрөмж суурилуулсан, өөрийн оршин суугаа байрны эзэмшил өөрчлөгдөх, байгууллагын нэр, байршил  өөрчлөгдөх тухай үйлчлэгчид 30-аас цөөнгүй хоногийн өмнө мэдэгдэх

d)    Хэрэглэгчийн өрөө тасалгаанд эсхүл өөрийн эзэмшилд байгаа шугам, төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах

e)    Хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг зөвлөмжийн дагуу ашиглах

Хэрэглэгчийн эрх

a)    Үйлчилгээ үзүүлэх явцад үйлчлэгчид ногдох зардалтай холбоотой төлбөрийг хэрэглэгчээс  нэхэмжилсэн нөхцөлд  гэрээнээс татгалзах

b)    Гэрээнд заагаагүй, хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр үзүүлсэн  үйлчилгээний төлбөрийг нэхэмжилснийг төлөхөөс татгалзах

c)    Үйлчилгээ үзүүлэх хугацааг  давагдашгүй хүчин зүйлийн улмаас мөрдөх боломжгүй талаар үйлчлэгч хугацааг дуусахаас өмнө мэдэгдсэн бол тухайн хугацааг үйлчлэгчтэй шинээр тохирч тогтоох

Үйлчилгээний төлбөрийг тооцох, тариф тогтоох

d)    Үйлчилгээний төлбөр нь хэрэглэсэн цагаар эсхүл дамжуулсан эсхүл хүлээн авсан өгөгдлийн багтаамжаар тооцогдоно.

e)    Үйлчлэгч нь хэрэглэгчийг олон нийтэд зарласан үнээс өөр, тусгай төлбөрөөр өөр үйлчилгээг үзүүлэхээр албадах эрхгүй.

f)     Үйлчилгээ үзүүлэх тарифыг  хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол үйлчлэгчээс тогтоосон нэгжээр тооцно.

g)    Үйлчилгээний тарифын тэр тусмаа тооцох нэгжид хүрээгүй (бүрэн бус нэгж хугацааны) тарифыг хууль тогтоомжинд өөрөөр тогтоогоогүй бол үйлчлэгч өөрөө тогтооно.

h)    Тариф нь амралт, баяр ёслолын өдүүдээр, хоногоор, дамжуулсан/хүлээн авсан өгөгдлийн багтаамжийн хэмжээгээр , зайнаас хамаарч гэх мэтээр өөр өөр аргаар тогтоогдож болно.

i)      Хэрэглэгч төлбөрөө урьдчилгаа ба дараа нь төлөх хэлбэрээр хийж болох бөгөөд   

      ашиглаагүй  урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг хэрэглэгч буцаан авахыг шаардах    

      эрхтэй. Үйлчлэгч түүнийг буцаан өгөх үүрэгтэй.

Үйлчилгээний төлбөрийг   нэхэмжлэх

a)    Төлбөр тооцож гаргах хугацаа нь төлбөрийн хамрах хугацаа дууссанаас хойш 7 хоногоос   хэтрэхгүй байна.

b)    Төлбөр хийх хугацаа нь хугацаат хэрэглээний төлбөрийг нэхэмжилсэн өдрөөс хойш 15 хоногоос хэтрэхгүй байна.

c)    Хэрэглэгчийн төлбөрийн баримтанд дараахь мэдээллүүд зайлшгүй тусгагдсан байна. Үүнд.

    • Үйлчилгээ эрхлэгчийн  мэдээлэл
    • Хэрэглэгчийн талаархи мэдээлэл
    • Нэхэмжилсэн тооцооны хамрах хугацаа
    • Төлбөр нэхэмжилсэн хугацаа
    • Төлбөр төлөх хугацаа
    • Алданги тооцох хувь

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Өнөөдөр дэлхийн телевиз өдөр тохиож байна
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
11.21
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ: ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2017”
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форумыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил: Шуудангийн зохицуулалт-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцоно.
11.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
11.03
Зөвлөхийн тендерийн урилга
Зөвлөхийн тендерийн урилга
10.31
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор “ӨРТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулж байна
Монгол улсын мэдээлэл, харилцаа харилцаа холбооны салбар нь хамгийн сайн либералчлагдсан салбар юм. Тийм ч учраас төрийн зүгээс хуулиар олгогдсоноос бусад зах зээлийн үнэ, тарифид хяналт тавиад байдаггүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнэ тарифыг тогтоохдоо өртгөө хэрхэн тооцохоос ихээхэн хамаардаг.
10.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна
10.17
“ITU World Telecom 2017” зөвлөгөөнд оролцлоо
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “ITU Telecom World 2017” зөвлөгөөний арга хэмжээ нь БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн, ярилцлага, чуулган, үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолын ажиллагаатай болж өнгөрлөө.
10.16
2017 оны 2 дугаар улирал
2017 оны 2 дугаар улирал
10.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
10.11