Компьютер тоглоомын насны ангилал
ХХЗХ

(Тоглоомын нэр төрөл, насны ангилал хэсгийг бөглөхдөө дараах зөвлөмжийг уншина уу)

Тоглоомонд насны ангилал байдаг талаар тэр болгон эцэг эхчүүд мэддэггүй. Тоглоомыг үйлдвэрлэгчид гаргахдаа ямар насныханд тохирсон, ямар насныханд тохирохгүй талаар дэлхийн хэд хэдэн байгууллагаас үнэлгээ авдаг. Энэ төрлийн үнэлгээ аваагүй тохиолдолд тухайн улсын бүр цаашлаад олон улсын зах зээл дээр тоглоомоо гаргах боломжгүй болдог. Үнэлгээг тоглоомны хайрцагны нүүрэн талд, дискэн дээр хүний нүдэнд шууд тусах газар тусгай тэмдэглэгээгээр тавьдаг. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн насны ангилал тогтоогч байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь ESRB болон PEGI нар юм. Эдгээр байгууллагууд нь бусдаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. ESRB нь Entertainment Software Rating Board гэсэн үгний товчлол бөгөөд Канад болон АНУ-д гаргасан тоглоомнуудад хяналт тавьдаг байгууллага юм. Тоглоомын зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу үйлчлүүлэгчид нь АНУ-д байдаг тул энэ байгууллагаас үнэлгээ авалгүйгээр худалдаанд гарсан тоглоом бараг байхгүй гэж хэлж болно. Иймд одоо ашиглаж буй компьютер тоглоомын төрөл ангиллыг бид энэ байгууллагын ангиллаас харж болно. Тоглоомын насны ангиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын  http://www.esrb.org/ веб сайтаас мэдээлэл авна уу.

Жишээ: Уг сайтын хайлтын хэсэгт Counter strike гэж бичээд хайлт хийхэд дараах мэдээлэл гарч байна. Үүнд: Counter Strike тоглоомыг  Electronic Arts компани бүтээсэн бөгөөд энэхүү тоглоомыг М 17+ буюу өсвөр насныханд зориулан гаргасан байна.

Насны ангилал, тэмдэглэгээний тайлбар

   Бага насныханд. Энэ ангилалд 3 - 10 насны хүүхдүүд хамаарах бөгөөд 1994 оноос эхлэн мөрдөж эхлэсэн байна. 3 -с доош насны ангилалд багтсан тоглоомонд Сургалтын гэсэн үнэлгээ өгдөг бөгөөд тийм үнэлгээ авсан тоглоомонд тусгай тэмдэглэгээ хэрэгцээгүй байдаг байна. Энэ төрлийн тоглоомнууд нь ойлгомжтой өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд тоглох хэлбэр нь ч мөн адил энгийн бяцхан хүүхдэд зориулагдсан байдаг. Мөн ямар нэг хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл гэх мэт зүйлсийг огт агуулааагүй байдаг байна.
Бүх насныханд.Энэ ангилал нь бараг хамгийн түгээмэл байдаг бөгөөд 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомнууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн баатрууд, уран зөгнөл, маш бага хэмжээний хүчирхийлэл агуулдаг. Бага хэмжээний хүчирхийлэл гэдэг нь тоглоомны баатрууд эсрэг талынхнаа цохих дээр нь гарах гэх мэт. Энэ ангилалыг 1998 оноос мөрдөж эхэлжээ
10-с дээш насныханд зориулсан. Энэ ангилал нь 10 -с дээш насныханд буюу арай учир ойлгодог болсон хүүхдэд зориулсан юм. Энэ ангиллын тоглоомнууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг. Гэхдээ хүүхэд 10-с дээш насных бол ямар нэг хортой эсвэл буруу зуршил өгөх зүйл байхгүй гэж үздэг. Энэ ангилалыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн.
Өсвөр насныханд зориулсан ангилал буюу 13 болон түүнээс дээш насныханд зориулсан тоглоомыг илтгэнэ. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, цус, хийсвэр мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг. Гэхдээ энэ нь тийм их санаа зовохоор хэмжээнд биш бөгөөд 13 насны хүүхдүүд тоглоом гэдгийг ойлгохуйц болсон байдаг тул хор нөлөө үзүүлэх нь бага гэж үздэг.
17 болон түүнээс дээш насныханд зориулагдсан тоглоомыг илтгэнэ. Энэ ангилалд секс дүр төрх, цус, ёс бус үг хэллэг, согтууруулах ундаа зэрэг зүйлс агуулсан тоглоомнууд багтана. Хэрвээ энэ төрлийн тоглоомыг 17-с доош насны хүүхэд тоглохыг хүсвэл та хажууд нь байж хүүхдэд тоглоом гэдгийг ойлгуулж эдгээр зүйлсийн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Харин эцэг эхийн зөвшөөрөл хараа хяналтгүйгээр энэ ангилалын тоглоомыг 17 -с доош насныханд тоглуулахгүй байх нь зөв юм.
Зөвхөн насан хүрэгчдэд зориулсан. Ийм төрлийн тоглоомнуудыг дэлгүүрүүд хүүхдэд худалдаалах ёсгүй бөгөөд архи, тамхины адилаар зөвхөн насанд хүрэгчдэд л худалдаалах боломжтой. Энэ төрлийн тоглоомнууд нь хүчирхийлэл, секс, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан юм.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06