Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
ХХЗХ

Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийж, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилласан.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр тус хорооны дарга Г.Чинзориг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон радио телевизийн болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, мэдээ, мэдээллийн цахим сайтууд зэрэг тал талын оролцоо бүхий байгууллагууд өөрсдийн чиг үүргийг хуулийн хүрээнд хариуцлага өндөртэй, хэрэгжүүлж, амжилттай ажилласныг онцлон тэмдэглэв.

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдын төлөөллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг тус хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа. Мөн удахгүй зохион байгуулагдах Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийхэд өмнө хуримтлуулсан туршлага, хамтын үйл ажиллагааны зарчмаа хадгалан ажиллах талаар төлөөлөн ирсэн байгууллагуудын албан хаагчидтай санал солилцсон юм.

 

Зурагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын

Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Жаргал

 

Зурагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч С.Бүрэнжаргал

 

Зурагт: Юнивишн ХХК-ийн Системийн менежер П.Оргил

 

Зурагт: ДДЭШ ТВ ХХК-ийн Техник, технологийн албаны дарга Н.Ариунболд

Д.Нарансолонго
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/07/31
Мэдээ мэдээлэл
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
08.07
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03