Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
ХХЗХ

2020/05/06

Шуудангийн тусгай зөвшөөрөл эрхлэхэд дараах хууль, дүрэм журам, нөхцөл шаардлага, стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Үүнд:

А. Хуулиуд:

  1. Харилцаа холбооны тухай хууль;
  2. Шуудангийн тухай хууль;
  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;

Б. Дүрэм:

  1. Шуудангийн үйлчилгээнд үзүүлэхэд мөрдөх дүрэм;

В. Журам:

  1. Үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээд хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам;
  2. Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам;
  3. Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам;
  4. Шуудангийн харилцан холболтийн журам;
  5. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам;

Г. Нөхцөл шаардлага:

  1. Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага;
  2. Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага;

Д. Стандарт:

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч дараах үндэсний стандартуудыг мөрдөж ажиллана.

Шуудангийн салбарт мөрдөх үндэсний стандартын жагсаалт

Хүснэгт 1.

Стандартын нэр

Тэмдэглэгээ

1

Шуудан холбоо. Нэр томьёо

MNS 0515:2015

2

Шуудангийн аюулгүй байдал

MNS 5539:2019

3

Шуудангийн  ажлын байр

MNS 5540:2005

4

Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага

MNS 6775:2019

5

Шуудангийн дугтуй. Нэр томьёо, ангилал хэмжилт

MNS 4250:1995

6

Шуудангийн хэрэглэгдэхүүн. 1-р хэсэг. Шуудангийн тэмдэг

MNS 5380-1:2004

7

Шуудангийн хэрэглэгдэхүүн. 2-р хэсэг.Шуудангийн маягт

MNS 5380-2:2004

8

Шуудангийн логистик үйлчилгээ

MNS 5970:2009

9

Шуудангийн маркийн хадгалалт, хамгаалалтад тавих шаардлага

MNS 5972:2009

10

Шуудангийн хайрцаг

MNS 5978:2008

11

Мэдээлэл, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар

MNS 6356:2012

12

Шуудангийн үйлчилгээнд тавигдах шаардлага

MNS 6776:2019

13

Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ.техникийн шаардлага

MNS 3963:2014

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангиллыг хүснэгт 2-т харуулав.

Тусгай зөвшөөрлийн ангилал

Хүснэгт 2.

Ангилал

Хамрах хүрээ

Төрөл

1

Шуудангийн сүлжээ

Улс хооронд

Хот хооронд

Хот суурин

 

2

Шуудангийн үйлчилгээ

 

Буухиа шуудангийн үйлчилгээ

Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ

Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ

Шуудангийн үндсэн үйлчилгээ

Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ

 

 

Шуудангийн сүлжээ: Шуудангийн тухай хуулийн 3.1.2-т заасны дагуу “шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;

Шуудангийн үйлчилгээ: Шуудангийн тухай хуулийн 3.1.13-т заасны дагуу “шуудангийн үйлчилгээ” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;

Дээрхи ангилалуудыг товч тайлбарлавал:

Шуудангийн сүлжээ байгуулах:

Ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах харилцан холболтын гэрээ байгуулан өөрийн салбар цэгээр дамжуулан шуудангийн үйлчилгээ эрхлэх;

Буухиа шуудангийн үйлчилгээ:

Олон улсын гэрээнд заасан хугацаагаар тодорхойлогдох ба мөн Монгол Улсын Шуудангийн тухай хуулид зааснаар энгийн шуудангийн хугацаанаас бага байна.

Улс хоорондын шуудангийн илгээлт:

Шуудангийн стандартын дагуу жингийн дээд хязгаар 20 кг хүртэл, хуваагдах боломжгүй илгээлт 50 кг хүртэл шуудангийн илгээлт, боодлын үйлчилгээг улс хооронд эрхлэхийг хэлнэ;

Шуудангийн логистик:

Хамрах хүрээгээр нь дотоодын болон улс хоорондын гэж хуваадаг бөгөөд МУ-ын MNS 5970:2009 стандартаар тодорхойлсон үйлчилгээ эрхлэх;

Шуудангийн  үндсэн үйлчилгээ:

Шуудангийн үндсэн үйлчилгээ гэдэгт дотоодын шуудангийн үйлчилгээ хамрагдах бөгөөд  мөн илгээмж хүлээн авах, дамжуулах, гардуулах, шуудангийн марк, үнэт цаасны эх зураг зохион хэвлүүлэх, гадаад, дотоодын зах зээлд дээр борлуулах, шуудангийн хайрцаг ажиллуулах, тогтмол хэвлэлийн захиалга хүлээн авах, хүргэх, электрон шуудангийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг хэлнэ;

Шуудангийн нэмэлт болон захиалгат хүргэлтийн үйлчилгээ:

Шуудангийн сүлжээгээр дамжуулан бусад төрлийн үйлчилгээ эрхлэх  (захиалгат худалдаа, зорчигч тээвэр, он-лайн худалдаа, хүргэлт г.м)

Ангилалуудын дагуу тусгай зөвшөөрөл авахад дараах материалуудыг бүрдүүлнэ.

 

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Хүснэгт 2.

Бүрдүүлэх баримт
 бичгүүд

Шуудангийн сүлжээ байгуулах "А" ангилал

Шуудангийн үйлчилгээ эрхлэх "Б" ангилал

Улс хооронд болон дотоодын
шуудангийн үйлчилгээ эрхлэх

Хот суурин газар

Хот хооронд

Улс хооронд

Шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэх

Улс хоорондын шуудангийн
илгээлтийн үйлчилгээ эрхлэх

Буухиа шуудангийн үйлчилгээ

Шуудангийн логистик  үйлчилгээ эрхлэх

Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх
үйлчилгээ

1

Тусгай зөвшөөрөл хүссэн  албан тоот

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

2

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт /хавсралт 1/

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

Компанийн тухай ерөнхий мэдээлэл

3

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

4

Компанийн дүрмийн хуулбар

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

5

Бизнес төлөвлөгөө /1. хөрөнгө оруулалтын тооцоо: худалдан авах тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ

2.Зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө/

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

6

Санхүүгийн чадавхийг тодорхойлох

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

7

Компанийн ажлын туршлага болон мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, төлөвлөлт

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

8

Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар

 

 +

 +

 

 

 

 +

 

9

Гаалийн хяналтын бүсийн талбайтайг нотолсон тодорхойлолт

 

 

 +

 

 

 

 +

 

Санхүүгийн үзүүлэлтүүд

10

Татварын  газраар баталгаажуулсан санхүүгийн тайлан (сүүлийн байдлаар)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

11

Үйл ажиллагаагаа явуулах мөнгөн хөрөнгийн эргэлт /сая төг/

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

12

Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо   

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

13

Үйлчилгээний үнийн санал (үйл ажиллагааны өртөг, зах зээлийн жишиг үнээр үйлчилгээний үнийг тогтоох)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

Технологи ажиллагаа

14

Хяналтын хугацаа, хүргэлтийн график, маршрут

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

15

Технологи ажиллагаанд хөтлөгдөх анхан шатны
маягтууд /дотуур, гадуур дагаварууд, эдийн тодорхойлолт, гардуулалтын дэвтэр г.м/-ын загвар

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

Техникийн үзүүлэлтүүд

16

Хэрэглэгдэхүүнүүдийн  иж бүрдлийг /шуудангийн өдрийн тэмдэгт, аюулгүй байдлын тэмдэгтүүд/ 

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

17

Хүргэлтийн машины хангалт

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

18

Илгээмжийг жигнэх жин (СХЗГ-ийн баталгаажуулалттай)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

Гадаад харилцагч

19

Хилийн чанадад хамтран ажиллах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний хуулбар

 

 

 +

 +

 +

 +

 +

 +

20

Гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

 

 

 +

 +

 +

 +

 +

 +

21

Гадаад харилцагчийн тухайн улсад татвар төлсөн тухай мэдээлэл

 

 

 +

 +

 +

 +

 +

 +

                     

 

Нийтлэг тавигддаг асуулт, хариулт

  1. Каргоны тусгай зөвшөөрөл хаанаас авдаг вэ?

Улс хоорондын карго-ачаа тээврийн үйлчилгээг дурын иргэн, хуулийн этгээд үзүүлж болдог. Энэхүү үйлчилгээг тээвэр зуучаар дамжуулах ба тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно.

 

Шуудан, карго-ачааны ялгаа

Хүснэгт 3.

Онцлог талууд

Шуудангийн илгээлт

Карго-ачаа

1

Жин

Тодорхой хязгаартай: Жингийн дээд хязгаар нь 20кг байна. хуваагдах боломжгүй нэг илгээлтийн жингийн дээд хязгаар нь 50 кг

Хязгаарлалт байхгүй.

2

Гурван талын хэмжээс

Тодорхой хязгаартай:  Илгээлтийн аль нэг урт талын хэмжээс нь 1,5м-ээс хэтрэхгүй байх бөгөөд эргэн тойрны талуудын уртын нийлбэр нь 3м-ээс хэтрэхгүй байна

Тухайн тээврийн хэрэгслэлээс хамаарна. Онцгойлж заасан хязгаарлалт байхгүй.

3

Дагалдах бичиг баримт, маягт

Шуудангийн салбар дээр олон улсад мөрдөгддөг илгээлтийн эдийн тодорхойлолт, шуудангийн гаалийн мэдүүлгийг  явуулагч бичиж өгснөөр бүртгэл хяналтын системд илгээлт бүртгэгдэнэ.

Тодорхой маягт байхгүй. Харилцах хаягаа бичиж, зуучлагчид хүлээлгэн өгдөг.

4

Гарах талын хил гаалийн шалгалт

Дагалдах бичиг баримт, маягтууд болон бүртгэл хяналтын системийн мэдээллийг үндэслэн гаалийн хяналтыг хийнэ.

Тээвэр зуучийн бүрдүүлж өгсөн гаалийн бүрдүүлэлтээр хилийн шалгалтыг хийнэ.

5

Үнэ тариф

Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг өртөгт тулгуурлан тогтоодог.Өртгийн гол хэсгийг агаарын тээврийн зардал бүрдүүлдэг.

Явуулагч тээврийн зардлаа цугларсан ачааны жингээс хамааруулан буурах шатлалтайгаар тогтоодог.

6

Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх

“Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”д зааснаар шуудангийн байгууллага хүлээн авагчийг төлөөлөн илгээлтийн дагалдах бичиг баримт, эдийн тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийдэг.

Карго ачааг хил дээр ирэхэд ачааг хүлээн авагч өөрийн биеэр ирж гаалийн бүрдүүлэлтийг “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хийлгэж ачаагаа хүлээн авдаг.

 

Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг тухайн үйлчилгээний өртөгт /цалингийн зардал, түрээсийн зардал, тээврлэлтийн зардал, харилцаа холбооны зардал г.м/ тулгуурлан тооцон гаргаж ХХЗХ-нд хянуулж тогтоосон үнээр үйлчлүүлэгчдэд сонголттойгоор үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

  1. Шуудангийн логистик тээвэр зууч хоёр юугаараа ялгаатай вэ?, тусгай зөвшөөрлийг хаанаас авах вэ?

Логистик нь дотроо шуудангийн, ачаа тээврийн гэж 2 хуваагддаг. Шуудангийн логистик үйлчилгээ нь Монгол Улсад өөрийн гэсэн MNS 5970 : 2009 стандарттай бөгөөд шуудангийн үйлчилгээний нэг хэсэг болон дэлхий нийтэд хөгжин ирсээр байна. Үйлдвэрлэгчээс нь үйлчлүүлэгч захиалагчдад барааг шууд гараас гарт хүргэх үйлчилгээ юм. Үйлчлүүлэгч-захиалагч захиалга хийж шуудангийн логистикийн компаниуд холбогдох бүх үйл ажиллагааг өөрсдийн удирдлага зохион байгуулалтаар хийн үйлчлүүлэгчийн хүссэн цагт хүлээлгэн өгдөг. Тусгай зөвшөөрлийг ХХЗХ-ноос авах бөгөөд дээрх хүснэгт 2-т заасан материалуудыг бүрдүүлдэг.

Харин ачаа тээврийн логистик-тээвэр зуучийн үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэлтийн зохицуулалтыг хийдэг бөгөөд ачааг захиалагч өөрийн биеэр хариуцан гаалийн бүрдүүлэлтийг хийж авдаг. Ачаа тээврийн логистик-тээвэр зуучын тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авдаг. (УБТЗам, ГЕГ г.м)

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/06/04
Мэдээ мэдээлэл
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02