Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн 2019 оны биелэлтийг дүгнэлээ
ХХЗХ

Тус хорооноос 2019 оны жилийн эцсийн байдлаар шуудангийн нийт 67 тусгай зөвшөөрлийг 54 хуулийн этгээд эзэмшиж байгаа бөгөөд шуудангийн сүлжээ байгуулах 6 тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд,  шуудангийн үйлчилгээ үзүүлэх 61 тусгай зөвшөөрлийг 54 хуулийн этгээд эзэмшиж байна.

Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Улс хоорондын буухиа шуудан 6, улс хоорондын илгээлтийн 29, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн 2019 оны биелэлтийг  дүгнэлээ.  

Гэрээний үүргийн биелэлтийг дараах  10 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн.

Үүнд:

  1. Гаалийн зөрчилгүй ажилласан байдал,  55,2 хувь нь  хангалттай; 
  2. Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн байдал, 93,2 хувь нь хангалттай; 
  3. Хаягийн бичвэрийн стандартын мөрдөлт, 3,5 хувь нь хангалттай; 
  4. Үйлчлүүлэгчийн гомдол, зөрчлийн байдлыг дүгнэж, ач холбогдлын коэффициентыг 0,15-аар тооцсон ба 93,2 хувь нь хангалттай;
  5. Үнэ тарифын өөрчлөлт, хаягийн шинэчилсэн байдлыг ач холбогдлын коэффициентын 0,05 -аар тооцож  92,2 хувь нь хангалттай;
  6. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байдлыг дүгнэж, ач холбогдлын коэффициентыг 0,05 аар тооцсон ба үнэлгээгээр 79,4 хувь нь хангалттай;
  7. Статистик тайлан, мэдээ ирүүлсэн байдлын ач холбогдлын коэффициентыг 0,05 аар тооцож 69,0 хувь нь хангалттай; 
  8. Хилийн чанад дахь хамтран ажиллах гэрээний ач холбогдлын коэффициентыг 0,01-ээр тооцож 100 хувь хангалттай;
  9. Шуудангийн бүртгэл хяналтын программ ашиглалт, үйлчилгээний чанар, гардуулалтын ач холбогдлын коэффициентыг 0,20-оор тооцсон бөгөөд 75,9 хувь нь хангалттай; 
  10. Сургалтанд оролцсон идэвх, оролцоог  дүгнэхэд 96,9 хувь нь хангалттай  үнэлгээг үзүүлжээ.

Дээрх үндсэн 10 үзүүлэлтийг нэгтгэж, дундаж үнэлгээг гаргаж үзэхэд:

  • 60 хувиас доош үнэлгээ авсан 1 ААН,
  • 60-79 хувийн үнэлгээтэй  11 ААН ,
  • 80-аас дээш үнэлгээтэй  17  тусгай зөвшөөрөл эзэмшигч дүгнэгдэж, дундаж үнэлгээ 84,2 хувь байгаа нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон, тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлт хангалттай гэж үзэхээр байна.

Иймд шуудангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Тусгай зөвшөөрлийн төлбөрийн өр, үлдэгдэлгүй ажиллах;
  • Шуудангийн бүртгэл хяналтын программд бүртгэгдсэн илгээмжийн гардуулалтын гүйцэтгэлийг ханган ажиллах;
  • ХХЗХ-нд хагас болон бүтэн жил тутмын статистик тоон мэдээллийг гэрээнд заасан хугацаанд үнэн зөв бүрдүүлж ирүүлдэг байх;
  • Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээний үнэ тарифыг мөрдөн ажиллах;
  • Хилийн чанад дахь хамтран ажиллах гэрээний өөрчлөлт болон ажлын байрны хаягийн өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хороонд мэдээлж байх;
  • Шуудангийн хаягийн бичвэр MNS 6775:2019 стандартыг Монгол Улс болон хилийн чанад дахь салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/04/28
Мэдээ мэдээлэл
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа.
05.18
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг
05.18
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
05.14
Зохистой харилцаа
Зохистой харилцаа
05.11
Худал мэдээлэл, хор хөнөөл
Худал мэдээлэл, хор хөнөөл видео
05.11
Мониторингийн 2020 оны 2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 2 дугаар сарын тайлан
05.07
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
05.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
05.07
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ
05.05