Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж
ХХЗХ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

Радио, телевиз нь Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ:

  • Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль,
  • Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам” болон бусад холбогдох хууль тогтмоомжийг мөрдөж ажиллана.

1. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ ямар хууль, тогтоомжтой танилцсан байх шаардлагатай вэ?

ЗӨВЛӨМЖ

/Сонгуулийн тухай хууль, журмын холбогдох заалт/

ЗӨВЛӨМЖ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮҮРЭГ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлэх арга хэмжээ

1

ХХЗХ-с гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол шалгаж, танилцах

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевиз нь Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулсан

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ 2020” цонхонд нэвтэрч, холбогдох зөвлөмж, мэдээллүүдтэй тогтмол танилцаж ажллах

www.crc.gov.mn “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ 2020” хуудас ажиллуулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг тухай бүр гаргаж байна.

2

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай танилцах

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд:

  • 39-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа”
  • 46-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаанд радио,  телевиз, ашиглах”
  • 48-р зүйл “ Хууль бус сурталчилгааг хориглох”

Сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллана.

3

 

Журамтай танилцаж, мөрдөх

Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтран баталсан “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”- сайтар танилцаж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх, сонгуун сурталчилгаа нэвтрүүлэх үеэр МӨРДӨЖ АЖИЛЛАНА.

  • Журмыг цахим хуудсандаа байршуулах, холбогдох талуудад сурталчлан таниулах.
  • СЕХ-ноос нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох үеэр, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгаагааг радио, телевизээр хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөх чиглэлээр СЕХ-той хамтран ажиллах

4

Зөрчлийн тухай хуультай танилцах

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дараах холбогдох заалтуудтай танилцах

  • 17.1. 8,
  • 17.1.12,
  • 17.1.16,
  • 17.1.16,
  • 17.1.18,
  • 17.1.19
  • 17.1.20 гм. бусад зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй
  • Хууль, журамд заасан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг хянан шийдвэрлэх, гомдол маргаан шийдвэрлэх, холбогдох арга хэмжээ авах чиглэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяалах байгууллагуудтай

 

2. Ямар радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл өгөх вэ? аливаа хязгаарлалт байгаа юу?

Асуулт

Хариу тайлбар

Радио, телевизийн үүрэг

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлэх арга хэмжээ

1

Сонгуулийн сурталчилгааг ямар, радио телевиз нэвтрүүлэх эрхтэй вэ?

 

Сурталчилгааг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлэх

/МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.11/

Радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ. (МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.11)

Хүүхэд, теле-худалдааны төрөлжсөн суваг болон төлбөрт сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй. (Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын 3.7 дахь заалт)

ХХЗХ-с телевиз, радиогийн зөвхөн үндсэн сувгийн жагсаалтыг хууль, журамд нийцүүлэн гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.

  •  (2020 оны 04-р сарын 17-ны дотор)

 

 

2

Сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх радио, телевиз

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевиз гэж ямар радио, телевиз байх вэ?

Зохицуулах хороонооос гаргасан үндсэн сувгийн жагсаалтад орсон радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Харилцаа холбоооны зохицуулах хороонд ирүүлэх эрхтэй байна. (Журмын 2.2)

ХХЗХ нь МУИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөвхөн үндсэн сувгийн жагсаалтад орсон радио, телевизээс сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүлээн авна. 2020 оны 05-р сарын 25-ны дотор

3

Өөрийн радио, телевизийг үндсэн сувгийн жагсаалтад орсон эсэхийг шалгах

Өөрийн радио, телевизийг сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Зохицуулах хороонд хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтад орсон эсэхийг шалгах

www.crc.gov.mn сайтын Монгол Улсын Их Хурлын Сонгууль 2020 цэсэнд жагсаалтыг гаргасан байна.

4

Маягтийн дагуу мэдээлэл өгөх

Сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг бөглөж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-46.9.3-т заасан баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр ирүүлнэ. (Журмын 2.5.)

Зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.(Журмын 2.3)(2020 оны 04-р сарын 17-ны дотор)

Тайлбар: Журам - Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам

 

1. Сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг хэзээ, хэрхэн өгөх вэ? Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

 

Зөвлөмж боловсруулсан: Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын Бодлогыг Хэрэгжүүлэх Газар

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд хяналт тавих, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс

Асууж тодруулах зүйл байвал: ХХЗХ-ны 304258 утсаар мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо, М.Эрдэнэцэцэг нартай холбоо барина уу.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/04/16
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25