Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл”-ийн тухай; Шуудангийн зохицуулалтын баримт бичгүүдийг хууль, тогтоомжид нийцүүлэх, шинэчлэн батлах тухай (“Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага”; “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”; “Шуудангийн харилцан холболтын журам”-ын эцсийн найруулгын танилцуулга); “Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”-ын төсөл; Ажлын хэсгийн шалгалтын тайлан ба дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай; Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай; Хорооны дансны авлагад залруулга хийх талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад (Хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаас гаргасан 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар заалтын хэрэгжилтийн танилцуулга) нийтдээ зэрэг 8 асуудлыг хэлэлцэн хорооны тогтоол, тэмдэглэлийг батлан шийдвэрлэсэн. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 8 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар болон удирдамж, чиглэлийг холбогдох газар, хэлтсийн удирдлагад үүрэг болгов.

Хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөний төсөл”-ийн талаар танилцуулга, мэдээллийг авч хэлэлцэж, хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэлийг үндэслэн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар  “ХХЗХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар удирдамж, чиглэл өгөх тухай” тэмдэглэлийг баталсан. Энэхүү тэмдэглэлийн хавсралтаар хуралдааны үеэр дарга, гишүүдээс өгсөн удирдамж чиглэл, үүрэг даалгаврыг тусган боловсруулж, хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанд хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөний төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж, ажлын шугамаар зарим нэмэлт санал, зөвлөмжийг тусган эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулан батлахаар тогтов.   

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны “Шуудангийн зохицуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар өгөгдсөн удирдамж, чиглэл болон үүрэг, даалгаврын дагуу Шуудангийн зохицуулалтын баримт бичгүүдийг хууль, тогтоомжид нийцүүлэх, шинэчлэн батлах тухай (“Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага”; “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”; “Шуудангийн харилцан холболтын журам”-ын эцсийн найруулгын танилцуулга) танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт нөхцөл шаардлага ба журмын төслийг хэлэлцээд, ээлжит 11 дүгээр хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэлийг тусган боловсруулсан байна гэж үзэв.

Ийнхүү тус хуралдаанаар Шуудангийн тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн “Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлагыг шинэчлэн батлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 52 тоот тогтоолыг батлахаар шийдвэрлэж, энэхүү тогтоолын хавсралтаар “Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 64 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болголоо. Уг тогтоолыг баталснаар “Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл,  шаардлага” болгон нөхцөл, шаардлагын хуучин нэрийг Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн; шуудангийн сүлжээг байгуулах, түүнийг ашиглахад тавигдах ерөнхий шалгуур шаардлагуудыг нэгтгэж, шуудангийн сүлжээний ангилалд нийцүүлэн холбогдох өөрчлөлтийг оруулсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шуудангийн сүлжээ байгуулахад давхардуулсан хүндрэл үүсгэхгүй байх зарчмыг тодорхойлсон байна.

Хуралдаанаас Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчлэн батлах тухай” тогтоолыг хавсралтын хамт баталснаар тус хорооны 2015 оны 13 тоот тогтоолыг хүчингүй болгов. Энэхүү нөхцөл, шаардлагад хуучин нэрийг Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн, шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах ерөнхий шалгуур шаардлагуудыг нэгтгэж, үнэ тариф, үйлчилгээ, ажлын байр, үйлчилгээний техникийн нөхцөл гэж ангилснаас гадна шуудангийн үйлчилгээний төрөл ангилалд нийцүүлэн холбогдох өөрчлөлтийг тусган баталжээ.

Улсын Их хурлаас 2019 онд батлагдсан  Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 9.1.5 дах заалтаар тус хороо нь шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхтэй болсон юм. Тус хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанаас Шуудангийн тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг үндэслэн “Шуудангийн харилцан холболтын журам”-ыг хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 54 тоот тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 16 тоот тогтоолыг хүчингүй болгов. Шуудангийн харилцан холболтын үндсэн зарчим, чиглэлийг журмаар шинэчлэн тогтоохдоо шуудангийн үндсэн сүлжээ, шуудангаар үйлчлэгч, мөн шуудангаар үйлчлэгч хоорондоо харилцан холбогдох нөхцлийг бүрдүүлэх, улс хоорондын шуудангийн илгээмжийг үндсэн сүлжээгээр бус өөр сүлжээгээр дамжуулан Монгол улсын нутаг дэвсгэрт хүргэх нөхцлийг бүрдүүлэх, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгчид улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авч улс хоорондын үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулан хүргэх нөхцлийг бүрдүүлж байгаа болно. Шуудангийн харилцан холболтын журам нь шуудангаар үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний алдагдлыг бууруулах, орлого хуваарилахдаа өртөгт суурилах зарчмыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

УИХ-аас Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан /2019-05-30/ баталснаар хуулийн “20.6.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг Зохицуулах хороо баталж, мөрдүүлнэ.” гэж заасан болно. Уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ХХЗХ-ны Даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/240 тоот тушаалаар “Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэг, РДХЗГ, ЗУХАГ-аас хамтран боловсруулж хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанд “Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”-ын танилцуулга, журмын төсөл, тогтоолын төслийг тус тус авч хэлэлцүүлэв. Зохицуулах хорооны уг хуралдаанаас Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дах хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” 55 тоот тогтоолыг “Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”-ын  хавсралтын хамт батлав. Энэхүү журам нь  Харилцаа Холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийн хүрээнд радио төхөөрөмж ажиллуулах, ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна. Радио долгионы хяналт шалгалт, хэмжилтийг гүйцэтгэхэд ХХЗХ, СХЗГ, МХЕГ-аас Монгол Улсын болон ОУЦХБ-аас баталдсан радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага, холбогдох үндэсний стандарт, арга аргачилал, зөвлөмжийг баримтлахаар оруулжээ.

Зохицуулах хорооны Даргын 2019 оны А/284 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамжийн дагуу хийсэн гүйцэтгэлийн хяналт, шалгалтын “Ажлын хэсгийн шалгалтын тайлан ба дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” болон ШЗГ-аас боловсруулсан танилцуулга, тайлан мэдээлэл болон холбогдох хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус хэлэлцээд, тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн Масс Ти Ви ХХК, Оргил медиа консалтинг ХХК, Маст технологи ХХК, Модерн Кастл Модифаер ХХК, Амех экспресс карго ХХК, Дөлгөөн дэлгэрэх ХХК зэрэг хуулийн этгээдүүд нараас заасан хугацаанд зөрчлийг арилган, үүрэг даалгаврын биелэлтийг хангасан байна гэж үзэж эдгээр 6 хуулийн этгээдийн “Тусгай зөвшөөрлийг сэргээх тухай” хуралдааны тогтоол гаргахаар шийдвэрлэж, тус хорооны хуралдааны 2019 оны 19 дүгээр тэмдэглэлийг  гаргалаа.

Энэхүү хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам болон тус Хорооны техникийн комиссын 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 15-2019, 16-2019 тоот акт, дүгнэлтийг тус тус үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 56 тоот тогтоолыг батлав. Уг тогтоолд, тус хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 21-28 УНҮ улсын дугаартай Киа Спортэйж болон 00-98 УБН улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 105 маркийн 2 автомашины ашиглалтын хугацаа дуусч, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлахад өртөг өндөртэй, цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон тул эдгээр 2 автомашиныг ашиглалтаас хасч, актлах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанд ЗУХАГ-аас “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын хүрээнд боловсруулсан “ХХЗХ-ны 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дансны авлагад залруулга хийх тухай” танилцуулга, хуралдааны тэмдэглэл, хавсралтын төслийг хэлэлцэв. Энэхүү асуудлаар, тус хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Дансны авлагын талаар авах арга хэмжээний тухай” 18 дугаар хуралдааны тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв. Тэмдэглэлд, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгав. Үүнд: хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр хавсралтад заасан “2019 оны дансны авлагын дүнгээс хасч залруулсан тусгай зөвшөөрлийн жагсаалт”-д заасан нэр бүхий 29 иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн нийт 432,223,697.66 төгрөгийн нэг эзэмшигчтэй зөвшөөрөл хооронд илүү төлөлтийг нь нөгөө зөвшөөрлийн төлбөрт шилжүүлэн тооцох, програмын бодолтоос шалтгаалж нэмэлт төлбөр тооцоолж байгааг хасч залруулах, тодорхойгүй орлогоос хаасан, тооцооны залруулга, эхний жилийн төлбөрөөс чөлөөлөх бүхий авлагуудыг тухайн тайлант жилийн авлагаар тооцсон дүнгээс буцаах залруулга хийх арга хэмжээг авах; хавсралтад заасан тусгай зөвшөөрлийн жагсаалтын дагуу авлагыг залруулан тайлагнах арга хэмжээ авах зэрэг болно.

Хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлаар, хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны “Шуудангийн зохицуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар заалтаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шуудангийн салбарт Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, шуудангийн үйлчилгээ эрхлэгч нараас гаргаж байгаа зөрчил дутагдал,  хууль зөрчсөн /хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа г.м/ үйл ажиллагаа, хэрэг үүсгэсэн жагсаалт, мэдээллийг ГЕГ, ЦЕГ, хариуцсан прокуророос албан тоотоор авч холбогдох танилцуулга, цаашид авах арга хэмжээний саналын талаар хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанд ШЗГ-аас  танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээ дүгнэлт болон 3 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 9 хуулийн этгээдэд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тогтоолын хавсралтаар 11 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дах заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 тоот тогтоолоор 6 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2019-12-25

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/12/26
Мэдээ мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/ -үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
01.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.
01.27
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" сэдэвт орон нутгийн телевизүүдийн удирдлагуудын уулзалт 2020 оны 1 -р сарын 24 нд болно.
01.23
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
01.23
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны сүүлийн хагас жил
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.
01.22
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ЦАХИМ ХУУДСААР ТАЙЛАН МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг. 2019 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээгээ 2020 оны 02-р сарын 20-ний дотор статистик тайлан мэдээний программд шивж, тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлнэ үү.
01.22
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
01.22
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15