Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.  

Тус ээлжит хуралдаанаар Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU WRC-2019)-ын “Дэлхийн радиогийн их хурал-2019”-д оролцсон тайлан, цаашид (5G) хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулга; ХХЗХ-ны цахим хуудас сайжруулах ажлын явц, цахимаар зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах системийн танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, сунгах асуудал) зэрэг нийтдээ 3 асуудлыг хэлэлцсэн болно. Уг хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг даалгавар холбогдох газар, хэлтэст өгөв.

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 10 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдаанд “ХХЗХ-ны цахим хуудас сайжруулах ажлын явц, цахимаар зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах систем”-ийн танилцуулгыг хийж хэлэлцүүлсэн. Хуралдаанаас байгууллагын цахим хуудасны дизайн бүтцийг 2020 онд шинэчилэх, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх, мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, улсын бүртгэл, татвар, цахим гарын үсэг болон “ХУР”, “ДАН” системтэй холбогдон ажиллах, ашиглалтыг зүгшрүүлэх, тусгай зөвшөөрлийн хүсэлтийн материал, маягтыг цахимаар авах, үйлчилгээнд нэвтрүүлэх, дотоод үйл ажиллагааг цахимжуулах зэрэг арга хэмжээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх,  хэрэгжилтийн тайланг тухай бүр хорооны хуралдаанд танилцуулан ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт даалгав.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Дэлхийн Радиогийн Их хурал /ДРИХ ITU WRC/ -2019 буюу 38 дугаар их хурал нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо болжээ. Тус их хуралд ОУЦХБ-ын гишүүн нийт 190 гаруй улсын 3400 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Гадаад Харилцааны яамнаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу Харилцаа Холбоо, Мэдээлэл Технологийн газар, тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд  оролцжээ. Хорооны хуралдаанд уг их хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийн ажлын хэсгийн тайлан, цаашид (5G) хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулгыг ажлын хэсгээс хийлээ. Танилцуулгад,  Дэлхийн Радиогийн Их хурал-2019 хурлаас баталсан зөвлөмж, тогтоол шийдвэр (Дараа үеийн хөдөлгөөнт холбоо – 5G үүрэн холбооны сүлжээний хөгжилд 24.25-27.5 ГГц, 37-43.5 ГГц, 45.5-47 ГГц, 47.2-48.2 ГГц болон 66-71 ГГц зурвасуудыг нэмж хуваарилсан; Дэлхий судлалын хиймэл дагуулын үйлчилгээ-EESS; Стратосферт байрлах станц-HAPS; Төмөр замын радио холбооны систем-RSTT; Ухаалаг тээврийн систем-ITS; Хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ-BSS; ОУЦХБ-ын I, III-р бүсд 1452-1492 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбоо, Сансрын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах тогтоол г.м)-үүд, Монгол Улсын дэвшүүлсэн асуудлын шийдвэрлэлт, хурлын зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, ХХЗХ-ноос 2020-2021 онд дээрх чиглэлээр төлөвлөж байгаа арга хэмжээ, 2023 онд зохион байгуулах Дэлхийн Радиогийн Их хурал-2023 хурлын хэлэлцэх асуудлаар баталсан асуудлын боловсруулалт, бэлтгэлийг ойрын 2-3 жилийн хугацаанд хангах ажлууд зэрэг асуудлуудыг багтаасан байна. Тус хуралдаан хэлэлцсэн асуудлаар, хорооны хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Дэлхийн Радиогийн Их хурал-2019 (ITU WRC-2019) хурлын баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр тэмдэглэлийг батлав. Энэхүү хуралдааны тэмдэглэлд, ОУЦХБ-ын “Дэлхийн Радиогийн Их хурал-2019” (ITU WRC-2019)-аар  баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2020-2022 оны төлөвлөгөөг боловсруулан ХХМТГ, ХХЗХ-ны Даргын тушаалаар батлуулж, жил бүрийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, тайлагнан ажиллах; тус их хурлаар баталсан радио давтамж, радио холбооны бодлого төлөвлөлт, шинэ техник технологийн давтамжийн зохицуулалт, үүрэн холбооны 5 дахь үеийн радио давтамж (5G) талаархи шийдвэрийг оролцогч талууд, холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт сурталчилан таниулах, хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтран ажиллах; Радиогийн их хурлын дээрх шийдвэрийг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн радио давтамжийн төлөвлөлт зохицуулалт, хуваарилалт, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсуулж, Хорооны хуралдаанаар батлуулах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах; “Дэлхийн Радиогийн Их хурал-2023”-д бэлтгэх арга хэмжээний төлөвлөгөө, Монголын талаас өргөн барьж хэлэлцүүлэх асуудлыг боловсруулан ОУЦХБ (ITU), АНДЦХБ (APT) зэрэг байгууллагын Дэлхийн Радиогийн их хурал-2023-д бэлтгэх хурал, утасгүй холбооны уулзалт семинарт оруулах, ХХМТГ болон ХХЗХ-ны төлөөллийг тогтмол оролцуулах, төсөв зардлыг байгууллагын төлөвлөгөөнд үе шаттай тусган хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар, Захиргааны удирдлага хамтын ажиллагааны газарт тус тус үүрэг болгов.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”  газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээ дүгнэлт болон 3 тогтоолын төслийг авч хэлэлцсэн бөгөөд хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 4 хуулийн этгээдэд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар 4 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 8 тусгай зөвшөөрлийг сунгасан болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/02/04
Мэдээ мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
06.23
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /ISO/IEC 38500:2015/
ISO/IEC 38500:2015 Information technology - Governance of IT for the organization
06.22