“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ХХЗХ
B5e3e3 img 0036 x800

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэгт Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчид оролцсон бөгөөд Эстони улсын Цахим-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монгол улсын цахим хөгжлийн явцтай танилцан, “И-Эстони экосистем ба X-road архитектур”, “Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл”, “Зохицуулалт, хамтын ажиллагааны механизм” сэдвээр илтгэл тавьж оролцогчидтой санал бодлоо хуваалцсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Мэдээллийн технологи, дижитал үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэх боломж, суурь бааз манай улсад бүрдсэн ч бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал, жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахимжуулсан ч 400 мянган жолоочоос ердөө 24 мянга нь цахимаар татвараа төлсөн байгааг дурдаад, үүнд хуулийн зохицуулалт дутаж байгааг онцоллоо. Гэхдээ Монгол Улсыг дижитал болгохын тулд зөвхөн төрийн байгууллагууд дангаараа ажиллах нь учир дутагдалтай тул хувийн хэвшил, их дээд сургууль, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын оролцоо нэн чухал гэдгийг хэллээ. Мөн “Дижитал Монгол улс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаа тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм.

 

Түүнчлэн Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. Өнөөдрийн байдлаар төрийн 3,000 гаруй үйлчилгээг цахимжуулж, улс төрийн сонгуулийг цахимаар явуулдаг бөгөөд Олон улсын зүгээс Эстони улсыг цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас 15 жилийн өмнө явж байна хэмээн үзжээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол улс” хөтөлбөрийг Бүгд Найрамдах Эстони улсын Цахим-Засаглалын академитай хамтран хэрэгжүүлэхээр болж, хамтран ажиллах санамж бичигт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат болон Эстони улсын Цахим-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток нар гарын үсгээ зурлаа.

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/12/06
Мэдээ мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/ -үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
01.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.
01.27
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" сэдэвт орон нутгийн телевизүүдийн удирдлагуудын уулзалт 2020 оны 1 -р сарын 24 нд болно.
01.23
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
01.23
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны сүүлийн хагас жил
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.
01.22
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ЦАХИМ ХУУДСААР ТАЙЛАН МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг. 2019 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээгээ 2020 оны 02-р сарын 20-ний дотор статистик тайлан мэдээний программд шивж, тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлнэ үү.
01.22
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
01.22
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15