Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
ХХЗХ
  • Хорооноос гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлж эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт, техникийн ашиглалт үйлчилгээ, технологийн горимын мөрдөлтөд хяналт тавих
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан болон хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, санал боловсруулж хорооны хуралд оруулах
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээний чанарт шалгалт, хэмжилт хийх, холбогдох арга хэмжээ авах
  • Харилцаа холбооны асуудлаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллахад
  • Хорооны шийдвэр, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, салбарын хөгжлийн талаар тогтмол сурталчлах
  • Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар дотоод мэдээллийн сан бий болгох, холбогдох байгууллагыг  мэдээллээр хангах
  • Хорооны жилийн төсвийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, төсвийг бүрдүүлж хяналт тавих, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хорооны хуралдаанд оруулах
  • Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл гарган аудитаар баталгаажуулж нийтлэх
  •  Хорооны ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх
  • Олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллага, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах санал боловсруулж, тэдгээрийн туршлагыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Хорооны ажилтнуудыг олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллагаас зохион байгуулж байгаа хурал зөвлөлгөөнд оролцуулах ажлыг зохион байгуулах
  • Хорооны хэмжээнд архив, бичиг хэргийг зохих дүрэм, журмын дагуу хөтлөх.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/11/07
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05