Санал хүсэлт
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг бичгээр, Засгийн газрын 11-11 төвөөр, утсаар, имэйлээр болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрхлэх асуудлын хүрээнд дараах төрлийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

Гомдол гаргагч Эрхлэх асуудлын хүрээ Төрөл, ангилал
Хэрэглэгч буюу
иргэн, аж ахуйн нэгж

ХХЗХ-ны үйл ажиллагаатай

холбоотой

ТЗ, ЭБ, БГ олголттой холбоотой
Радио давтамжтай цахилгаан соронзон орны  хүний биед үзүүлэх нөлөөлөл
Ажилтан, албан хаагчидтай холбоотой
Мэдээллийн ил тод байдал
Бусад

Үйлчилгээ эрхлэгчийн

үйл ажиллагаатай

холбоотой гомдол, маргаан

Үйлчилгээний чанар
Үнэ тарифтай холбоотой
Төлбөр тооцоотой холбоотой
Хамрах хүрээтэй холбоотой
Интернэтийн хурд
Дата роуминг
Радио давтамжийн нөлөөлөл
Шуудангийн үйлчилгээтэй холбоотой
Үйлчилгээний ажилтантай холбоотой
Бусад
Үйлчилгээ эрхлэгчийн зүгээс
/Тусгай Зөвшөөрөл, Эрхийн бичиг эзэмшигч/

ХХЗХ-ны эрх үүрэгт

хамаарах

Нөхцөл шаардлага
Зохицуулалтын үйлчилгээний хөлстэй холбоотой
Радио давтамжийн төлбөр
Харилцан холболт
Тусгай зөвшөөрлийн менежменттэй холбоотой
Радио давтамжтай цахилгаан соронзон орны  хүний биед үзүүлэх нөлөөлөл
Тусгай зөвшөөрөл, Эрхийн бичиг, Бүртгэлийн гэрчилгээ олголттой холбоотой
Бусад

ХХЗХ-ны дотоод үйл

ажиллагаатай хамаатай

Төлбөр тооцоотой холбоотой /төлбөр бодолт, нэхэмжлэл/
Ажилтан, албан хаагчидтай холбоотой
Мэдээллийн ил тод байдал

Бусад үйл эрхлэгчийн үйл

ажиллагаатай холбоотой

/маргааны шинжтэй/

Радио давтамжийн нөлөөлөл
Өрсөлдөөний шинжтэй
Бусад
Цагийн үеийн бусад    Сонгуулийн сурталчилгаа

 

Байгууллагын ажилтан, албан хаагч нартай холбоотой ёс зүй, зан харилцаа, үйлчилгээний чанар, байгууллагын соёлтой холбогдох асуудлаар та Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мөнхзулд хандана уу. Имэйл хаяг: munkhzul.b@crc.gov.mn; Утас: +976-11-304258

 

Өргөдөл, гомдол хүлээн авч барагдуулдаг арга хэлбэрүүд

Хэрэглэгч та үйлчилгээ эрхлэгч операторын ажил, үйлчилгээтэй холбоотой гомдлоо юуны өмнө тухайн оператортоо хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдийнхээ өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулах үүрэгтэй байдаг.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь дараах арга хэлбэрүүдээр өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэдэг. Үүнд:

  • Иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч тайлбар, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх,
  • Үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч тухайн үйлчилгээ эрхлэгчид гомдлыг шалгаж, шийдвэрлэн хэрэглэгчид болон тус хороонд эргэн мэдэгдэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх,
  • Уулзалт, ярилцлага зохион байгуулж маргаанд оролцогч талуудын тайлбарыг сонсох,
  • Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд газар дээр нь очиж танилцах, хэмжилт, шалгалт хийх,
  • Эрх үүрэгт хамаарахгүй асуудлаар ирүүлсэн гомдлыг хуулийн хугацаанд холбогдох байгууллагад нь шилжүүлэх,
  • Саналыг хүлээн авч судлан цаашдын ажилдаа тусгаж хэрэгжүүлэх, зохицуулалт, дүрэм журам, нөхцөл шаардлагадаа шинэчлэлт, өөрчлөлт оруулах,
  • Шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг вэб сайтаар тогтмол мэдээлэх,

Шийдвэрлэлтийн мэдээлэл

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/02/21
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12