“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
ХХЗХ
437581 45 x800

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, Контент агрегатор, Дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар оролцох бөгөөд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэн ажиллах боломжуудын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн уг форумд ОУ-ын байгууллагуудын төлөөллүүд ирж, олон улсын түвшинд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах юм.

 

“ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2019 оны 10 сарын 22-ны өдөр, 09:00-17:00 цаг

Хаана: “Новотел” Зочид Буудал, 4 давхарт Хурлын танхимд

 

Агуулга

 

8:30-9:30

Нээлтийн үг

  1. УИХ-ын гишүүн, Цахим Бодлогын Түр Хорооны дарга Н.Учрал
  2. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс
  3. Харилцаа холбооны зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг

Сэдэв 1

Хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал

9:30-9:45

Үндэсний түвшинд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны “We PROTECT” загварыг танилцуулах

НҮБ-ын Хүүхдийн Сангийн ахлах мэргэжилтэн Д.Амараа

09:45-10:05

Цахим орчны нөхцөл байдал

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

10:05-10:25

Цахим орчинд хүүхэд хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчин

Хуульч, судлаач Др. Ч.Өнөрбаяр

Сэдэв 2

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боломжууд

11:00-11:20

Цахим орчин дах хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал

11:20-11:40

FB, Instagram орчинд хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах нь

Amber Hawkes, Фэйсбүүк

11:40-12:20

Олон улсын мэдээллийн портал системийг Монголд ашиглах боломжийн талаарх танилцуулга

Internet Watch Foundation, International Development Manager, Valentina Picco

Сэдэв 3

Холбогдох талуудын оролцоо

 

14:00-14:30

Дотоодын мэдээллийн портал системийн зохион байгуулалт, хамтын үйл ажиллагаа

The Secretary General of iWIN, Taiwan, Liu, Yu-Chun

14:30-14:50

Цахим орчин, нийгмийн сүлжээний орчин дах зохицуулалт  

ХХЗХ-ны ЗБХГ-ын мэргэжилтэн Т.Батболд

14:50-15:10

Хүүхдэд чиглэсэн үйлчилгээ, тэднийг цахим орон зайд хамгаалах боломжууд

Мобиком ХХК

15:10-15:30

ОУЦХБ-с цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжүүд

ОУЦХБ, Ismail Shah

Сэдэв 4

Форумаас гарсан саналыг нэгтгэх

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/11/13
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07