Бусдад зөв мэдээллийг түгээе
ХХЗХ

Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news  буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.

Зөвөөр нөлөөлье

Нийгмийн сүлжээ нь даган дуурайх орон зай юм. Шинэ хандлага, давалгаа, мэдээ мэдээлэл хаана хамгийн хурдан хүчээ аван тархаж, нөлөөллөө өгч байгаа билээ. Энэ утгаараа нийгмийн сүлжээ нь олон нийтийг зохион байгуулахад хялбар хирнээ хүчирхэг платформ болоод байна. Тиймээс зөв зүйлд уриалж, эерэг хандлагыг идэвхжүүлж, нийгэмдээ сайн сайхан бүхнийг авчрахад ашиглаарай.

 

 

Нийтийн WIFI-д нэгдэх нь бүх мэдээллээ алдахтай ижил

Нийтийн номын сан, үзвэр үйлчилгээний газар, кофе шоп зэрэг олон нийтийн газар нэвтрэх нууц үг нэхээгүй wifi  сүлжээнд холбогдохоос зайлсхийгээрэй. Нэвтрэх нууц үг шаарддаггүй Wi-Fi сүлжээ нь ямар ч хамгаалалтгүй байдаг бөгөөд холбогдсон тохиолдолд тухайн сүлжээнд байгаа бусад хүмүүс бидний мэдээллийг харж чадна гэсэн үг. Тэр бүү хэл бидний мэдээллийг хулгайлах эсвэл хийж байгаа үйлдэл бүрийг хянаж байх өндөр магадлалтай.

 

 

Цахим орчинд бусдад хэрхэн харагдах нь таны шийдвэр

Өнөөдөр бид бодит болон цахим гэсэн хоёр зэрэгцээ орчин, орон зайд амьдарч байна. Бодит амьдрал дээр хэн байх нь цахим орчинд хамаагүй мэт санагдах боловч өөрийгөө бусдад хэрхэн харагдуулах, дүгнүүлэх нь таны шийдвэрээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл нийтэлсэн зураг, дагасан пэйж, үүсгэсэн групп, таалагдсан сэдэв үйл явдал, бичсэн сэтгэгдэл, таагласан найз нөхөд зэргээр таныг хэн бэ гэдгийг төвөггүйхэн уншиж болно. Тиймээс аливаад нухацтай, болгоомжтой хандаж, цахим орчинд өөрийгөө зөвөөр бүтээцгээе.

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/14
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25