Сургалт зохион байгуулах тухай
ХХЗХ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг ШУТИС, МХТСургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.

Албан бичиг

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 10 сарын 15-н хүртэл.ШУТИС, МХТС-ийн 303 тоот Mail: ict.consultengineer@gmail.com

Утас: 7016-9333, 9900-1939

 Сургалтанд бүртгүүлэх: Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын даргын 2013 оны 10-р сарын 09-ны 243 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл”-ийн дүрэм, журамд заасан шаардлага, болзлыг хангасан хүмүүсийг сургалтанд бүртгэнэ.  Зэрэг горилогч болон эрхийн сунгалт хийлгэх мэргэжилтэн “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 4, 6 дугаар хэсгийн заалтын дагуу материалыг бэлтгэж урьдчилан шалгуулна.

Мэргэшлийн зэрэг олгох журам татах

Анкет татах 

Онлайн бүртгэл

Сургалтын төлбөр

Зөвлөх инженер:       сургалт – 1’000’000 төгрөг /нэхэмжлэх татах 

сунгалт – 750’000 төгрөг /нэхэмжлэх татах 

Мэргэшсэн инженер:  сургалт – 700’000 төгрөг /нэхэмжлэх татах сунгалт – 560’000 төгрөг /нэхэмжлэх татах

БАНК: Улаанбаатар  ДАНС:  26 09 04 61 88 

Сургалтын хуваарийг энд дарж татаж авна уу.

Салбарын инженерүүдийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох хөтөлбөрийг жил бүрийн ШУТИС-ийн хичээлийн жилийн намрын улиралд 1 сарын хугацаанд зохион байгуулна. Сургалтанд салбарын  тэргүүлэх эрдэмтэд, профессоруудыг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсад тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг. 

Мэргэшлийн зэрэг олгох сургалтыг дараах агуулгын хүрээнд бэлтгэн зохион байгуулж байна. 

  1. ХХМТ-ийн салбарын хөгжлийн бодлого, чиг хандлага
  2. Салбарын хууль, эрх зүйн асуудал
  3. Салбарын оюуны өмч, патентын асуудал, стандартжуулалтын бодлого, хэрэгжүүлэлт
  4. Салбарын шинжлэх ухаан, техникийн дэвшил, инновацийн асуудал
    1. Цахим засаглал
    2. Салбарын хүний нөөц, оюуны хөгжил
    3. Санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнес, маркетингийн асуудал
    4. Судалгаа, боловсруулалтын ажил
    5. Компьютерийн инженерчлэл, микропроцессорын техник
    6. Програм хангамж, хиймэл оюун ухаан
    7. Мэдээллийн сүлжээ
    8. Мэдээллийн систем, нууцлал, аюулгүй байдал
    9. Сансрын холбоо
    10. Тоон телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлэг
    11. Оптик холбооны технологи
    12. Өндөр хурдны утасгүй холбооны технологи, ирээдүйн хөгжлийн хандлага, 
  5. Нийгэм эдийн засгийн хөгжил ба МХХТ

Зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагаа

Төлөвлөгөөт богино хэмжээний сургалтын дараа сургалтын хөтөлбөрийн хүрээнд шалгалт авна. Мөн зөвлөх инженерийн зэрэг горилогч өөрийн сонгосон сэдвээр төгсөлтийн ажил бичиж Зөвлөлд хамгаална.  Мэргэшлийн зэрэг олгох, сунгах эсэхийг дараах үзүүлэлтүүдээр дүгнэн шийдвэрлэнэ:

  • Төгсөлтийн ажлын хамгаалалт / Бүтээлийн тайлан
    • Ажилласан жил, ажлын амжилт зэрэг Дүрмийн суурь шаардлагыг хангасан байдал
    • Мэдээлэл, холбооны технологийн салбарт олж хуримтлуулсан туршлага, бүтээлч ажил
    • Хувь хүний оюуны чадамж, ур чадвар
  • Шалгалтын оноо
  • Сургалтын ирц

Төгсөлтийн ажил
Зөвлөх инженерийн зэрэг горилогч нь сонгосон сэдвээр төгсөлтийн ажлыг бичиж зөвлөлд хамгаална.

Бүтээлийн тайлан 
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг горилогч болон сунгагч хүн бүр бүтээлийн тайланг бичнэ.
Зөвхөн зөвлөх инженерийн зэргийн сунгагч зөвлөлд хамгаална. 

Жишээ файл татах

Мэргэшлийн зэрэг олгох журам татах

Шалгалт авах журам

Бүтээлийг үнэлэх журам

Мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр бүхий инженерүүдийн жагсаалт .

Жагсаалтыг харах

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/14
Мэдээ мэдээлэл
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа.
05.18
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг
05.18
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
05.14
Зохистой харилцаа
Зохистой харилцаа
05.11
Худал мэдээлэл, хор хөнөөл
Худал мэдээлэл, хор хөнөөл видео
05.11
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
05.07