Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэд тогтмол хяналт хийж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нэмүү өртөгт нийт 133 тусгай дугаараас доорх 1 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох зохицуулалтын баримт бичгийг зөрчиж байсан бөгөөд зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлсэн.

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигч

2019.09.30-ны байдлаар

Эзэмшигч

Тусгай дугаар

Зориулалт

1

Лусын булаг ХХК

1900-1901

Ая дууны мэндчилгээ, иргэдийн санал хүсэлт авах

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/03
Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа.
05.18
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг
05.18
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
05.14
Зохистой харилцаа
Зохистой харилцаа
05.11
Худал мэдээлэл, хор хөнөөл
Худал мэдээлэл, хор хөнөөл видео
05.11