Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдаан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр болов.

Тус хуралдаанаар “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай” хууль, “Шуудангийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар танилцуулга мэдээлэл; ХХЗХ-ны тогтоолоор баталсан эрхзүйн баримт бичгийн судалгаа (2003-2019 он), цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээний тухай; “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явцын талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 3 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Харилцаа холбооны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай; “Радио долгионы тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай; “Шуудангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг соёрхон баталсан билээ. Эдгээр салбарын суурь эх зүйн баримт бичгүүдийн нэмэлт, өөрчлөлтүүд болон хэрэгжүүлж эхлэхэд үүсэх шинэ эрх зүйн орчин дахь бодлого, зохицуулах байгууллагын бүрэн эрх чиг, үүргийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэлтийн зэрэг асуудлаар танилцуулга мэдэээллийг хорооны хуралдаанд УИХ-ын дэргэд байгуулсан ажлын хэсгийн гишүүн, ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Лувсан-Очир хийлээ. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах асуудлыг тусгажээ. Радио долгионы тухай хуульд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, радио давтамжийн ашиглах эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, нэр томьёог олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлсэн юм. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлсон. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хугацааг дэлхийн жишигт нийцүүлэхээр баталсан байна.

Энэхүү ээлжит хуралдаанд тус хорооны Даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А\136 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгээс “Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор баталсан эрхзүйн баримт бичгийн судалгаа (2003-2019 он), цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээний тухай” танилцуулгыг хэлэлцүүлэв. Ажлын хэсгийн  мэдээлэлд, Зохицуулах хороо нь 2003 оноос 2019 оны 7 дугаар сарын эцэс хүртэлх хугацаанд нийтдээ 187 зохицуулалтын баримт бичгүүд (дүрэм, журам, радио давтамжийн хуваарилалт төлөвлөлт, техникийн нөхцөл шаардлага, үнэ тариф, аргачлал  г.м)-ийг баталсан байна. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, нийт хүчин төгөлдөр үйлчилж буй, зохицуулах хорооны тогтоолоор баталсан 73 эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр байгаа ба үүнээс ХЗДХЯ-нд бүртгүүлэх шаардлагатай нийт 47 баримт бичиг, бүртгүүлэх шаардлагагүй 26 баримт бичиг, бүртгүүлсэн 10 баримт бичиг, бүртгүүлэх шаардлагатай 37 байна гэсэн судалгааг ажлын хэсгээс гаргажээ. Түүнчлэн “Харилцаа холбооны тухай” хууль /ХХТХ/, “Радио долгионы тухай” хууль /РДТХ/, “Шуудангийн тухай” хуулиудад /ШТХ/ нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулан дараахь зохицуулалтын баримт бичгийг батлах шаардлагатай байгаа болно. Үүнд: Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах /ХХТХ 9.1.6/; Радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлага батлах /ХХТХ 9.1.10/; Домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах /ХХТХ 9.1.14/; Тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам батлах /ХХТХ 9.1.15/; Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам батлах /ХХТХ 21.2/; Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшиний хэмжилт хийх аргачлал батлах /РДТХ 5.1.7/; Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах /РДТХ 5.1.9/; Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг батлах /РДТХ 20.6/; Шуудангийн харилцан холболтын журам батлах /ШТХ 9.1.5/; Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх /ШТХ 9.1.6/ зэрэг болно. Тус хуралдаанаар ажлын хэсгийн гүйцэтгэсэн судалгааны дүн шинжилгээний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг зарчмын хувьд дэмжиж, салбарын суурь хуулиудын нэмэлт өөрчлөлтийн дагуу зохицуулалтын баримт бичгийг нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох арга хэмжээг Хорооны хуралдаанд 2019 онд багтаан тухай бүр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг ажлын хэсэгт үүрэг чиглэл болгов.

Зохицуулах хорооны хуралдаанд 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны 06 дугаар тэмдэглэл, ээлжит 4 дүгээр  хуралдааны 06 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явцын талаар танилцуулгыг хэлэлцүүлсэн. Энэхүү танилцуулга нь өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн  гол ажлууд; “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт,нөхцөл шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд; УБ хотын телевиз, суваг Радиогийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, УБ хотын телевиз, сувгийн хяналт,шалгалтын талаарх товч мэдээлэл зэргээс бүрдсэн болно.  ХХЗХ-ноос ӨНЗНШ-д нэмэлт өөрчлөлт оруулж төслийг УБ хотын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, танилцуулсан. Бүх үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж, цахим хуудсанд нээлттэй тавьж, саналыг авсан болно. Тухайлбал, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно.

Зохион байгуулсан ажлууд

Хугацаа, огноо

Төслийг эцсийн хувилбарыг боловсруулж, Хорооны хуралдаанд төслийг танилцуулсан

2019.02.27

Хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт бичгийн төслийг үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулсан

2019.02.28; 2019.03.01

Баримт бичгийн төслийг санал авахаар үйлчилгээ эрхлэгчдэд албан бичгээр хүргүүлсэн

2019.03.05 (Тоот-02/321)

Санал хүлээн авсан-нийт 22 хуулийнэ этгээд, байгууллагаас, 49 заалтад санал ирүүлсэн

2019.03.30 хүртэл

Саналыг нэгтгэн, төслийг шинэчлэн Хорооны Даргын зөвлөлийн хуралд танилцуулсан

2019.04.23

Ажлын хэсгээс салбарын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав

2019.06.07

ХХЗХ-ноос хийсэн хяналт шалгалтын үеэр удирдлагуудтай уулзалт хийсэн

2019.03.18-2019.05.30

УБ хотын телевиз, сувгуудад хийсэн хяналт шалгалтын үеэр нийт 60 гаруй ТВ, сувгуудын удирдлага, программын албаны дарга нартай уулзаж, нөхцөл шаардлагад оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, санал бодлыг сонсож ажилласан байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-ын Хуралдаанаар хэлэлцэхээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн болно. Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл дээр ажиллах дэд ажлын хэсэгт нэрсээ өгч, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг дахин хянаж, саналыг үндэслэлийн хамт тусгах ажлыг хийж  байгаа талаар танилцуулав. Хуралдаанаас хэлэлцсэн танилцуулга мэдээлэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох удирдамж, чиглэлийг ажлын хэсэгт өгөв.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон 3 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 11 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолын хавсралтаар 11 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.1, 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалт, “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот тогтоолын 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1, 12.1.4 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолын 2 иргэн, хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-07-09

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/31
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13