Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.

Монгол улсад Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын тэмцээн нь 1970-аад оны эхэнд үүсэн хөгжиж Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулахын зэрэгцээ Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн байна. Өнөөдөр манай олон тамирчид үнэг агналтын тэмцээний төрлөөр Ази тивийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ба өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш. Одончимэг хувийн дүнгээр W35 ангилалд Монгол улсын анхны Хүрэл медалийг, багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар мөн анхны Хүрэл медалийг эх орондоо авчиржээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Монголын радио спортын холбоо нь Монгол улсад Радио спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсад шинээр хөгжиж байгаа Фоксоринг, Спринтийн төрлүүдийг энэ жил анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулан зохион байгуулсан юм.

Фоксоринг, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн төрлүүдэд тамирчид ойд нуусан 5-10 ширхэг бага чадлын нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин, хүлээн авагч ашиглан олж барианд орох ёстой бөгөөд 17 шүүгч тэмцээнийг шүүн явууллаа. Фоксорин, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн хувийн, нийлбэр, багийн төрөлд нийт 21 багц медалийн төлөө өрсөлдсөн ба багийн дүнгээр 1-р байр. "Мөрөөдөл", 2-р байрыг  "Радио спорт", 3-р байрыг ЗХ-ний 350-р анги тус тус эзэлсэн болно.

Түүнчлэн жил бүр үнэг агналтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит болгон явуулах болсон байна.

 
 
 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/09/19
Мэдээ мэдээлэл
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
12.05
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна
12.03
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.03
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 10-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 10-р сард хийсэн мониторингийн дүн
11.25
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22