РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 03-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 5 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, бүх радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн шилжилт болон эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтрэлгүй хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж  /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
6 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
7 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
8 95.1 Шүхэр ТББ 408/FM138
9 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
10 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
11 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
12 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
13 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
14 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
15 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
16 100.1 РФ ХХК 051/FM37
17 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
18 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
22 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
23 105.5 Чугу ХХК 022/FM05
24 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
25 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
26 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
27 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж  /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
2 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
3 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
4 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
5 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио 91.7 МГц, Эм Эс Жи Эм ХХК-ийн радио 102.1 МГц радио станцууд техникийн үйлчилгээ хийж байгуу тул үйл ажиллагаа тус тус түр зогссон талаар албан тоот бичиг ирүүлсэн байна.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 11396 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/04/03
Мэдээ мэдээлэл
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.17
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
06.11
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгж, байгууллагын 22 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа
06.06
Орон нутагт сургалт зохион байгуулав
Төв аймгийн Зуунмод суманд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний байгууллагуудын 50 гаруй ажилтан албан хаагчид оролцсон нэг өдрийн хөтөлбөртэй сургалтыг зохион байгууллаа
06.06
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
06.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна
06.04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болов
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд 2018 он болон 2019 оны харьцуулсан судалгаа
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд - 2018 vs 2019
05.31