Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо  

ЗБХГ2019/01

 

  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 20 телевиз, 54 суваг, орон нутгийн хамрах хүрээ өргөжүүлсэн 6 телевизийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажлыг гүйцэтгэхэд оршино. Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Хяналт, мониторинг хийх  чиглэл:

  • Зар сурталчилгааны мониторинг: нэг цагт дамжуулах зар сурталчилгаа 15 минутаас хэтрэхгүй байх нөхцөл шаардлага хангасан байдал, сурталчилгааны блок, блок тус бүрт ноогдох хугацаа, оргил цагт эзлэх хэтрэлт, нийгмийн шинжтэй зар сурталчилгааны хугацаа, зар сурталчилгааны нийлүүлэгч салбар, зар сурталчилгааны дотоод гадаад хийц, төлбөртэй телевизээр зар сурталчилгаа дамжуулсан байдлын бүртгэл гаргах;
  • Дотоод, гадаад бүтээлийн мониторинг: хөтөлбөрт гадаад болон дотоодын нэвтрүүлгийн эзлэж буй хувь, 7 хоногийн хөтөлбөрт дотоод нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ, 50 хувийн шаардлага хангасан байдал, гадаад нэвтрүүлгийг бүтээсэн улс орноор ангилах, бүх нэвтрүүлэг бүтээлийг төрөл жанраар ангилах шинэ дугаар давталтын дугаарын бүртгэл гаргах;
  • Телевиз, сувгийн өөрийн бүтээлийн цаг, хувь хэмжээ, шинэ дугаар давталтын дугаарын бртгэл гаргах;
  • Кино бүтээлийн бүтээсэн улс орон, төрөл, жанраар ангилан гаргах;
  • Кабелийн сувгийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх төрөлжсөн нэвтрүүлгийн хувь хэмжээ, төрөлжсөн чиглэл тус бүрээр;
  • Хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэвтрүүлгийн хувь хэмжээ /4 ангилалаар/;
  • Хөтөлбөрт эзлэх хүүхдийн нэвтрүүлгийн нийт цаг, хувь хэмжээ, давтамж, шинэ бүтээлийн нийт цаг, хувь хэмжээ, хүүхэд боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэл бичгэн тайлбартай гаргасан тайлан, нийт цаг, тоо, хувь хэмжээ;
  • Баннер хэлбэрийн зар сурталчилгаа, бүтээгдэхүүн үйлчилгээний логог дэлгэц дээр гаргасан байдал, урсдаг зар дамжуулсан байдал;
  • Насанд хүрэгчдэд зориулсан насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээтэй, 18 наснаас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэх, давтан дамжуулсан байдал, Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага MNS6587:2016 стандартын хэрэгжилт, мөрдөлт;
  • Теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн сувгаар дамжуулж байгаа арилжааны сурталчилгааны нэвтрүүлгийн хувь хэмжээ, цаг, зар сурталчилгаа дамжуулсан байдлын мониторинг, бүртгэл, тайлан гаргах;
  • ОСДҮЭ-ийн гадаад сувгийн жагсаалт, гадаад сувгийн эрхийг эзэмшигч улсын нэр, дамжуулагдаж байгаа хэл, сувгийн хөтөлбөрийн төрөл жанр, чиглэл, зар сурталчилгаа дамжуулсан байдлын тайлан гаргах;
  • Эдгээр (ажлын даалгаварт дэлгэрэнгүй байдлаар тусгасан) болон “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт нөхцөл шаардлага”-д заасан холбогдох бусад үзүүлэлтээр мониторинг хийх.

 

Эфирийн өдөр бүрийн цаг:мин:сек-ийн дэлгэрэнгүй протокол, дата сан, хяналт, мониторингийн тайлан, зөрчлийн талаарх мэдээллийг тус хорооноос гаргасан ажлын даалгаварын дагуу цаг, хоног, долоо хоног, сар тутмаар гаргаж тогтсон хугацаанд тус хороонд ирүүлнэ. Мониторингийн дүн, дата сангийн хүрээнд тогтсон форматын дагуу аналитик тайланг улирал, жилээр нэгтгэн гаргаж заасан хугацаанд тус хороонд ирүүлнэ.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлохтой холбоотой дараах баримт, мэдээллийг ирүүлнэ. Үүнд:  

 

  1. Татвар хураамж төлбөр төлсөн талаарх эрх бүхий байгууллагын холбогдох баримт бичиг.
  2. Шүүхий шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /сүүлийн 3 жил/.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.6-д заасан мэдэгдэл.
  4. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээлэл. Зөвлөх нь 2019-2020 онд хийж гүйцэтгэхээр гэрээлсэн болон мэдүүлгээ хүргүүлсэн хяналт мониторингийн ажил, үйлчилгээний нэр, тоо, байршил, үргэлжлэх хугацаа, цар хүрээ, давтамжтай холбоотой мэдээллийг ирүүлнэ. /санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ/.
  5. Зөвлөхийн үйл ажиллагааны танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм /нотариатаар гэрчлүүлсэн байх/; Жич: Зөвлөх болон хяналт, мониторинг хийх ажлын хүрээнд хамрагдаж байгаа этгээд нь компанийн тухай хуулийн 6.14-т заасан /нэг/ нэгдлийн оролцогчид биш байна. Зөвлөх нь тус хорооноос олгодог өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч бус байх, гүйцэтгэх удирдлагын хувьд сүүлийн 5 жил аль нэг телевиз, суваг, радиогийн удирдлагаар ажиллагүй байна. Зөвлөх нь тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчийн хөтөлбөрийг дамжуулах, дахин дамжуулах, 3 дагч талд хэрэглэгчийн болон бусад гэрээний хүрээнд хүргэх үйлчилгээ эрхлэгч бус байна.
  6. Зөвлөх нь гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхийг нотлох харилцагч банкны мэдэгдэл, баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт, сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү үйлчилгээний гэрээтэй ижил төстэй үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл, тайлан;
  7. Өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх, сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажил, үйлчилгээний төсөв, үргэлжилсэн хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон холбогдох байгууллагын тодорхойлолт /Захиалагаас бусад/;
  8. Техник төхөөрөмжийн тодорхойлолт, програм хангамжийн сертификат, ажлын байр талбай, тоног төхөөрөмжийн жагсаалт.
  9. Хяналт, мониторингд хамрагдах бүх телевиз, сувгийн сигналыг хүлээн авах, хөтөлбөрт нэгэн зэрэг, байнгын хяналт, мониторинг хийх техникийн нөхцөл, нөөц боломжийг бүрдүүлсэн байх, эфирийн бичлэг хийх, 3 сар хадгалах бүрэн хүчин чадал бүхий сервер, архивын системтэй байх, тайланг даалгаврын дагуу нэгтгэн гаргах боловсруулалт хийх систем, програм хангамжтай байх, энэ талаарх танилцуулга, холбоглох нотолгоо баримтыг хавсаргах;
  10. Зөвлөх нь туршлага, чадвартай хяналт мониторингийн ажилтан, статистик судалгааны мэргэжилтэн, техник ашиглалт хариуцсан болон програм хангамж, систем хөгжүүлэлт хариуцсан мэргэжлийн инженер техникийн ажилтан зэрэг хамгийн багадаа 18 боловсон хүчнээс бүрдсэн багтай байх, эдгээр ажиллах боловсон хүчний боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотолсон мэдээлэл, баримтыг хавсаргах, тусгай сургалт шаардлгатай, хийгддэг бол сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх;
  11. Хяналт мониторинг хийх зөвлөх үйлчилгээний аргачлал, хяналт, мониторингийн ажлын үе шат, хяналт, мониторингийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, процесс, дамжлага, ажлын цар хүрээ, ачаалал, хөдөлмөр зохион байгуулалт, хуваарилалт зэргийг тусгасан санал;
  12. Чанарын хяналтын арга хэлбэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтэц, арга хэмжээ.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019.03.28-2019.04.10ы 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 15:00 цагаас өмнө өөрийн биеэр ирүүлнэ.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо

          Утас: 304258

Б.Ундрам
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/28
Мэдээ мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
04.24
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
04.22
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан 2019 оны 3 сар
04.18
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан 2019 оны 2 сар
04.17
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
04.16
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын зар
04.16
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 1,2,3 дугаар сарын дүн мэдээ
Телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 1,2,3 дугаар сарын дүн мэдээ
04.11
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
04.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
04.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 03-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд суурин хяналт
04.03