Шуудангийн илгээмж - аюултай эд зүйлс
ХХЗХ

Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, Дэлхийн шуудан холбооны хамтран ажиллаж, шуудан тээвэрлэлтэд зөвшөөрөгдөөгүй болон аюултай эд зүйлсийн талаарх гарын авлага гарган стандартыг хөгжүүлж байдаг. Цахим худалдааны хөгжлийг дагаад илгээлт, жижиг боодлын солилцоо ихэссэн ч дагаад аюултай эд зүйлсийг шуудангаар дамжуулах эрсдэл мөн нэмэгдсээр байна.

            Шууданчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэсрэх аюултай, шатамхай шингэн болон хорт бодисыг шуудангаар дамжуулан тээвэрлэхийг хориглодог.

            ДШХ нь Шуудангийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд шуудангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар олон улсын байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байж сурталчлах таниулах ажлыг зохион байгуулж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үед шуудангийн аюулгүй байдалд харшлах шинээр нэмэгдсэн хоёр зүйлсийг танилцуулж байна. Үүнд:

  1. Хиймэл мансууруулах бодис
  2. Зөвшөөрөлгүй литийн батерей

Хиймэл мансууруулах бодис: Дэлхий даяар хууль хүчний байгууллагууд хиймэл мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, зүй бусаар ашиглах, тун хэтрүүлэн амь насаа алдах явдал нэмэгдсээр байгааг анхааруулсаар байна. Фентанил-хиймэл мансууруулах бодис нь морфиноос 50-100 дахин хүчтэй үйлчилгээтэй, үүнтэй төстэй карфентанил фентанилаасаа 100 дахин хүчтэй үйлчилгээтэй бодис гэж үздэг байна. Мөн aкрилфентанил, тетрагидрофуран нь эдгээр бүлгийн бодист хамаарагдана. Зураг.1

Зураг.1 Хиймэл мансууруулах бодис

 

Шуудангаар хиймэл мансууруулах бодис тээвэрлэх түгээх хандлага ихсэх болсон нь шууданчдын эрүүл мэндэд нөлөөлөх аюулыг бий болгож байна. Хэрэв үйлчлүүлэгч шуудангийн илгээмжинд фентанил болон карфентанил хийсэн тохиолдолд шууд холбогдох байгууллагуудад мэдэгдэх хэрэгтэй байдаг. Энэ төрлийн бодист хордсон тохиолдолд сандрах, толгой эргэх, унтаа байдалтай болох, амьсгаадах, ойлгох чадвараа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ бодисын давсны нэг талстыг сонирхож уух эсвэл амьсгалахад насанд хүрсэн хүний аминд хүрэх аюултай төдийгүй эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай. Хордлогыг тайлах хамгийн энгийн арга нь налоксон хэрэглэх шаардлагатай бөгөөд зарим шуудангийн байгууллагууд назол хэрэглэдэг байна.

Шуудангаар эдгээр мансууруулах бодисыг дамжуулж байгаа нь шуудангийн хяналтын хугацааг удаашруулах гол шалтгаан болж байна.

Литиум батерей: Амархан шатах бодис бөгөөд шуудангийн салбарт ихээхэн хохирол учруулдаг. Зураг.2

Литийн батерейнээс болж шуудангийн салбарт гарсан түймэр

 

Одоогийн байдлаар 27 улс орны шуудан өөрийн орны иргэний агаарын тээврийн зөвшөөрлөөр литийн батерейг хүлээн авч байна. Цаашид зарим шуудангийн байгууллагууд чадал нь 100 ватт-цагаас илүүгүй, 2 ш батерейг шуудангаар дамжуулахыг  зөвшөөрч магадгүй юм.  

Зурагт үзүүлсэн батерей нь 20 кг жинтэй 600 ватт-цаг чадалтай байснаас гал их хүчтэй байсан байна.

Литийн батерейг шуудангаар дамжуулж байгаад Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, нисэхийн компаниуд, Засгийн газар, зохицуулах байгууллагууд анхаарал хандуулж шуудангийн байгууллагуудад зориулсан аюултай ачааны талаарх сургалтуудыг зохион байгуулж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/04
Мэдээ мэдээлэл
“ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО БА ЭРҮҮЛ МЭНД” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО БА ЭРҮҮЛ МЭНД” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
05.20
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
05.20
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
05.15
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.
05.14
ЭМГЭНЭЛ
Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Ц.Энхбаяр нь өвчний улмаас таалал төгсөж Монголын харилцаа холбоо, телевизийн салбарын хувьд хүнд гарз тохиолоо.
05.09
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх
05.07
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх.
05.07
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.07
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
05.06