Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны стратеги: 2019-2024 он” баримт бичгийн төсөл, тогтоол батлах тухай; ХХЗХ-ны 2018 оны төлөвлөгөөний  гүйцэтгэл, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн талаар танилцуулга (Бүтцийн нэгж: ЗУХАГ, РДЗХГ, ШЗГ, ЗБХГ, ЗЗҮТҮСГ); Захиргааны ерөнхий хуульд хорооны тогтоолыг нийцүүлэх тухай (Хорооны 2015 оны 65 тоот тогтоол); ОСДҮЭ-ийн нөхцөл шаардлагын хэрэгжилт болон өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн 2017-2018 оны хяналт, мониторингийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Хорооны 2018 оны 19 тоот тогтоолын хэрэгжилт); “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга; ХХЗХ-ны 2018 оны эд хөрөнгийн тооллогын дүн, зарим эд хөрөнгө актлах тухай; “Тусгай зөвшөөрөл олгох”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай“ боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл, бусад (“Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) нийт 8 асуудлыг хэлэлцэн тогтоол шийдвэр гаргав. Тус хуралдаан нь дээрх хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэж, хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Энэхүү хуралдаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны Даргын 2018 оны А/21 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс (ажлын хэсгийн ахлагч: Дэд дарга Д.Сэрээдорж) “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийн төсөл, танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, тус хорооны Дүрмийн 2.1.2 дугаар заалтыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги”-ийг баталсан болно. Уг баримт бичгийн үндсэн зорилтыг тодорхойлохдоо Монгол хүн бүрийг орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээгээр хангах, дижитал эдийн засаг, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн суурь үндсийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд зохицуулалтын дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээ шаардлага болгохоор заасан байна. Энэ хүрээнд  тоон ялгааг бууруулж харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх; хэрэглэгчийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхлын хамгаалах, гамшгийн үед нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх; инновацийг дэмжиж, өрсөлдөөнийг төгөлдөршүүлэх замаар  технологийн нэгдэн нийлэлтийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, тоон шилжилтийг хурдасгах; ХХЗХ-ны чадавхийг сайжруулах зэрэг 4 гол зорилтыг дэвшүүлж, холбогдох зорилго арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Баримт бичгийн тэргүүлэх стратеги, холбогдох зорилтуудыг жил бүрийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус тус тусган хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны даргад даалгав.

Хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар, Шуудангийн зохицуулалтын газар, Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газраас тус тус хорооны хуралдаанд танилцуулсан  “ХХЗХ-ны 2018 оны төлөвлөгөөний  гүйцэтгэл, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс гаргасан санал зөвлөмж, удирдамжийг үндэслэн холбогдох чиглэлээр цаашид анхаарч ажиллах арга хэмжээ, 2019 оны хорооны ээлжит хуралдаанд үе шаттай танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Хорооны бүтцийн нэгжийн дарга нар болон Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус даалгасан Хорооны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаар хорооны хуралдааны тэмдэглэлийг гаргахаар тогтов.

Зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн байнгын хяналт, мониторингийн 2017-2018 оны дүн, зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт, нэр бүхий 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг хуралдаанаар хэлэлцээд, тус хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар “Хяналт, шалгалтын үр дүн, санал дүгнэлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэлээр үүрэг, даалгавар чиглэлийг хариуцсан газар, хэлтэст өглөө. Уг тэмдэглэлд, дээрх асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа эдгээр ААН, хуулийн этгээдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтантай Хорооны удирдлага, тус хорооны холбогдох газрын дарга, гэрээ эрх зүйн мэргэжилтэн, хуульчийг байлцуулан уулзалт хийх, зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийг арилгах үүрэг өгөх, заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх талаар мэдэгдэх; уулзалтын протокол хөтлөж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт, заасан хугацаанд хамаарах зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийн дүнг нэгтгэх, зөрчлийг арилгаагүй нэр бүхий хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг Хорооны 2019 оны ээлжит хуралдаанд тухай бүр танилцуулах, хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газарт тус тус үүрэг болгов. Тус хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7 дугаар зүйлийн 7.27-д оруулсан нэмэлт заалтын хэрэгжилт, 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сард гүйцэтгэсэн хяналт мониторингийн дүн, зар сурталчилгааны хэтрэлтийн өсөлт бууралт, телевиз, кабелийн сувгийн зар сурталчилгааны хэтрэлтийн ялгаатай байдлын талаарх танилцуулга,  хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцэв. Тус хуралдаанаас хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор дээрх нөхцөл шаардлагын 7.27-д оруулсан нэмэлтийн хугацаа нь уг тогтоолын 2 дугаар заалтаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Зохицуулах хорооны даргын 2018 оны А/111 тоот тушаалаар хийсэн шалгалтын дүн, шалгалтаар илэрсэн зөрчилд хүргүүлсэн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, нөхцөл шаардлагын хэрэгжилт, авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус хуралдаанаар хэлэлцээд, хорооны хуралдаанаас шийдвэрлэсний дагуу уг асуудлаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 тоот хуралдааны тэмдэглэлийг гаргав. Энэхүү тэмдэглэлээр,  ДДэш ТВ ХХК-ийн сүлжээгээр дамжуулагдаж байгаа нэр бүхий 9 кино болон сувгууд;  Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулагдаж байгаа 2 сувгууд нь тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, харилцаа холбооны сүлжээ ашиглан үйлчилгээ эрхэлсэн  талаар асуудалд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8.6.10, 2.3 дугаар зүйлийн 2.3.1.1, 2.3.1.3-д тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Хорооны удирдлагад үүрэг болгов.

Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар нь 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан. Уг журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-д нэмэлтээр журмын радио станцын техникийн шаардлагыг агуулсан хэсгийг хавсралт-8 болгон нэмэх буюу “Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын  хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” хэлбэрээр нэмэлтээр оруулах, үлдсэн эрхийн бичиг олгох холбогдох хэсгийг 2015 оны 38 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 3.4, 3.5, 5.12 дах заалтуудад нэмэлтээр тус тус оруулан шийдвэрлэх тухай танилцуулга, тогтоолын төслийг 2019 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв.  Хуралдаанаас 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч тусган Хорооны дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын 2018 оны А/244 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журмын дагуу тус хорооны эд хөрөнгийн үзлэг, тооллогыг хийх ажлын хэсэг байгуулж, 2018 оны үндсэн хөрөнгийн тооллогыг зохион байгуулсан. Ажлын хэсгээс шинэ үндсэн хөрөнгийг коджуулж бүртгэн эд хариуцагчийн бүртгэлийг шинэчлэн бүртгэлжүүлэх, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс болон үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалттай танилцаж тооллого хийн эд хариуцагчидтай хүлээлцэх, хөрөнгийн бүртгэлийн өөрчлөлт, хөрөнгийн дахин үнэлгээ, актлах хөрөнгийн жагсаалт гаргасан болно. Тус ажлын хэсгээс гүйцэтгэсэн ажлын тайлан, актлах хөрөнгийн танилцуулга, “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” хуралдааны тогтоолын төслийг хавсралт жагсаалтын хамт боловсруулж, хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, байгууллагын 2018 оны жилийн эцсийн эд хөрөнгийг тоолсон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолыг 3 хавсралтын хамт батлан шийдвэрлэв. Тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад заасан машин; тоног төхөөрөмжүүд, тавилга, эд хогшил, програм хангамжийг тус тус үндсэн хөрөнгөөс хасч актлах, устгах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тогтов.

Хорооны 2019 оны  ээлжит 01 дүгээр хуралдаанаар баталсан 2019 оны 03, 04 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 2 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар 8 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн.

Хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанд Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны  зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний 3 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 15 дугаар тогтоол, 2012 оны 31 дүгээр тогтоол, 2015 оны 47 дугаар тогтоол, 66 дугаар тогтоол, 70 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр хэсгийг тус тус хүчингүй болгов.

Тус хорооны хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцлээ.  Хэлэлцсэн асуудлаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Өргөн нэвтрүүлгийн нөхцөл, шаардлагын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг гаргахаар тогтож, “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д тусгай зөвшөөрлийн ангилал, хамрах хүрээ, үндсэн багц, төлбөртэй суваг, гадаад суваг, радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах танилцуулга, тогтоолын төслийн санал, баримт бичгийн  төслийг боловсруулах, эрх ашиг нь хөндөгдөж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, байгууллагын цахим хуудсаар саналыг авч тусгах, ажлын тайлан үр дүнг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт тус тус үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/02/13
Мэдээ мэдээлэл
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.16
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болов.
12.16
2019 оны 10 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 10 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.13
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09