РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 01-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй. Бусад радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн шилжилт болон эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтрэлгүй хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.8 Икод ХХК 540/FM 172
2 89.3 Сета тех ХХК 22800193
3 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
4 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
5 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
6 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
7 95.1 Шүхэр ТББ 408/FM138
8 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
9 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
10 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
11 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
12 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
13 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
14 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
15 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
16 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
17 100.1 РФ ХХК 051/FM37
18 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
19 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
20 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
21 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
22 102.5 Бадруун ХХК 008/FM02
23 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
24 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
25 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
26 105.5 Чугу ХХК 022/FM05
27 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
28 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
29 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
30 107.5 Билэг санаа ХХК 017/FM04
 

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагын албан бичиг хүргүүлсэн байгаа болно. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
3 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
 

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио 91.7 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгаа тул үйл ажиллагаа тус түр зогссон.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 16859 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

Хэмжилтийг хийж, боловсруулсан:                  М.Болдбат /РДЗХГ-ын инженер/

2019 оны 01-р  сарын 31-ний өдөр

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/02/01
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
12.05
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна
12.03
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.03