Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болов. Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2018 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай”; Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналын тухай; “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар танилцуулга (Хорооны хуралдааны 2019 оны 4 дүгээр тэмдэглэл); “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох журам” батлах тухай; Хэрэглэгчийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар танилцуулга; ХХЗХ-д 2018 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад асуудал (БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар хяналтыг сайжруулах” төслийн танилцуулга; Монгол Улсад үүрэн холбооны радио давтамжийн ашиглалтын байдал, нөөц боломжийн тухай танилцуулга) зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуралдаан нь дээрх хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 3 тогтоолыг батлан шийдвэрлэж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2018 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” танилцуулга, хэрэгжилтийн тайлан, хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-аас нэгтгэн боловсруулж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдийн зүгээс 2018 онд зохион байгуулсан хорооны 11 удаагийн ээлжит хуралдааны 46 тогтоол шийдвэр, 16 удаагийн хуралдааны тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан, тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэв. Тус хуралдаанаас “Хорооны хуралдааны 2018 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хорооны хуралдааны 05 дугаар тэмдэглэлийг гаргаж, цаашид ажиллах удирдамж чиглэлийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, холбогдох газрын дарга нарт өглөө. Энэхүү тэмдэглэлд, хэрэгжилтийн хугацаа нь болоогүй байгаа 2018 оны хуралдааны 3 тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шийдвэрлэх талаар санал боловсруулж, 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга; Хорооны тогтоол шийдвэр, зохицуулалтын баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг (шинэчлэн батлах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох) эрчимжүүлэх; ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн санд бүртгүүлэх, тус яамнаас ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгохоор тогтов. Түүнчлэн хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, гадаад дотоод албан томилолтоор ажиллах, тайлагнахад хамтран ажиллах, хорооноос 2019 онд зохион байгуулах салбарын болон бүсийн сургалт семинар, хэлэлцүүлэг, хамт олны арга хэмжээнд оролцуулах, дэмжлэг үзүүлэх; хорооны 2019 оны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг жилийн эцсээр нэгтгэн хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д даалгав.

Тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналын тухай” танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан танилцуулав. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 (Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно) заалт болон “Харилцаа холбооны салбар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 6.4, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.1 дэх заалтын дагуу нэр бүхий хуулийн этгээд, иргэний тусгай зөвшөөрлийг хүчингүй олгох, дуусгавар болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцээд, тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” тогтоолд хүчингүй болгох хуулийн этгээд нарыг саналыг оруулан батлах; тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж тогтов.

Хорооны хуралдааны 2019 оны 1 дүгээр тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэрэглэгчийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, энэхүү судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг ЗГХЭГ, ХХМТГ-т тус тус тус хүргүүлэх, хуулийн төслүүд хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл байдлаар түгээх, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн “ХХЗХ-д 2018 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай танилцуулга”-ыг хуралдаанд хэлэлцүүлж, цаашид анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.

Хорооны хуралдааны 2019 оны 4 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д (Зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан) нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар танилцуулгыг 2019 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар авч хэлэлцсэн. Энэхүү асуудлаар хорооны хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ тухай” 07 дугаар тэмдэглэлийг гаргахаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр эрх ашиг нь хөндөгдөж буй үйлчилгээ эрхлэгч, хуулийн этгээд, оролцогч талуудтай (өргөн нэвтрүүлэг, суваг, ОСДҮЭ зэрэг үйлчилгээ эрхлэгч) цуврал уулзалтууд зохион байгуулах, баримт бичгийн төслийг байгууллагын цахим хуудаст 1 сарын хугацаагаар байршуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг тусгах, баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Хорооны ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т үүрэг болгов.

Хуралдаанаар ажлын хэсгээс хамтран боловсруулсан “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох журам” батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, журмын төслийг авч хэлэлцээд, журмын төслийн талаар хуралдааны үеэр хорооны гишүүдээс гарсан санал зөвлөмжийг үндэслэн энэ чиглэлээр хөгжүүлсэн програм хангамжийг хэрэглэгээнд зүгшрүүлэх, хэрэглэх арга зүйн зөвлөмж боловсруулах, олон нийтэд сурталчилах; журмын төслийг хууль тогтоомжид нийцүүлэх талаар нарийвчлан судлах, ХЗДХЯ, УБЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагаас албан тоотоор санал авч боловсруулан Хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгав.

Тус хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар хяналтыг сайжруулах” төслийн товч танилцуулга; “Монгол Улсад үүрэн холбооны радио давтамжийн ашиглалтын байдал, нөөц боломжийн тухай” асуудлыг тус тус  хуралдаанд танилцуулан хорооны гишүүдэд холбогдох мэдээлэл хийсэн болно.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 2 дугаар 27-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар 8 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 2 дугаар 27-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 2 дугаар 27-ны өдрийн 08 тоот тогтоолоор 9 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2019-03-04

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/11
Мэдээ мэдээлэл
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11
Цахим орчинд Зөвийг түгээе
Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.
10.09
Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.
10.08
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
10.03
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн.
10.03
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны хүрээнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.
10.02