Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

ХХЗХ-ны орон тооны бус гишүүдийг Монгол Улсын Ерөнхий Сайдын 2016 оны 133 дугаар захирамжаар Эрдэнээгийн Энхтуяа, Эрдэнэдалайгийн Алтанбагана; 2018 оны 17 дугаар захирамжаар Пүрэвийн Сэргэлэн нарыг Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус томилсон бөгөөд дээрх нэр бүхий 3 орон тооны бус хорооны гишүүний ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан болно. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаар захирамжаар Эрдэнээгийн Энхтуяа, Эрдэнэдалайгийн Алтанбагана; Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус томилсон болно.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болов. Энэхүү хуралдаанаар "Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон төсвийн гүйцэтгэл”-ийн талаар танилцуулга; “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл ба төсвийн төсөл”-ийн тухай танилцуулга; Шуудангийн үнэ тарифын тухай; Тусгай зөвшөөрлийн өр авлагын талаар танилцуулга (Дансны авлагын дүнгээс хасч залруулах тухай); тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Уг хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 3 тогтоолыг батлан, хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.

Тус хуралдаанаар Шуудангийн тухай хуулийн 18.2 дахь хэсэг болон Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсгийг үндэслэн шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний зах зээл, Хот хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээлүүдэд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон Монгол Шуудан ХК-ийн дотоодын шуудангийн үйлчилгээний дээд, доод үнэ (НӨАТ ороогүй)-ийг тогтоож батлах талаар танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Тус хуралдаанаас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зах зээлийн шинэ орчин үүссэн, хувьчлагдсан компани болсон нөхцөл, байдлыг дахин нягтлан судлах, төрийн болон хувийн хэвшлийн ААН, байгууллагын төсөв зардал нэмэгдэх судалгаа тооцоог гаргах, эрх ашиг нь хөндөгдөж буй тухайн компанид хүргүүлэн саналыг албан ёсоор авч асуудлыг боловсруулж, Хорооны 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг Зах зээл, үнэ, тарифын үнэлгээ, судалгааны газар, Шуудангийн зохицуулалтын газарт тус тус үүрэг болгосон Хорооны хуралдааны “Шуудангийн үйлчилгээний үнэ тарифын тухай” 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тэмдэглэлийг гаргаж, удирдамж чиглэл өгсөн болно.

Тус хорооны хуралдаанд Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан нэр бүхий 9 хуулийн этгээдийн “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” танилцуулга, үнэлгээний дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцээд, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг “Монгол Улсын дэвсгэрт” болгон өөрчлөх асуудлыг салбарын бодлогын чиглэл, зохицуулалтын баримт бичигт нийцүүлэх, техник технологийн эвсэн нэгдэх үйл ажиллагаатай уялдуулан авч үзэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтээ боловсруулж, Хорооны 2019 оны ээлжит 1 дүгээр хуралдаанд танилцуулахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус хорооны хуралдааны 13 дугаар тэмдэглэлээр үүрэг болгов.

ХХЗХ-ны Даргын 2018 оны А223 тоот тушаалын хавсралтаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас боловсруулсан “Дансны авлагын дүнгээс хасаж залруулах зөвшөөрлийн жагсаалт”-ын танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төсөл, хавсралт жагсаалтыг хэлэлцээд, хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр  “Тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлага, хэрэгжилтийг хангуулах тухай” тэмдэглэлийг батлахаар тогтов. Уг тэмдэглэлд, тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй, өр төлбөртэй ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, эдгээр заасан зөрчилтэй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчдийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг сунгахгүй байх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, шинэ зөвшөөрөл олгох асуудлыг зөрчлөө бүрэн арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, өр төлбөртэй, зөрчилтэй тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Хорооноос зарлах аливаа тендер, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх талаар тендер, сонгон шалгаруулалтын баримт бичигт тухай бүр тусгах асуудлыг шийдвэрлэх, энэ зүйлд заасан асуудлаар холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулга, албан мэдэгдэл хүргүүлж, Хорооны хуралдаанд тухай бүр тайлагнаж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт даалгав.

Хуралдаанаар хэлэлцсэн тусгай зөвшөөрлийн өр авлагын талаар танилцуулга (Дансны авлагын дүнгээс хасч залруулах тухай) асуудлаар “Дансны авлагын талаар авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв. Энэхүү хуралдааны тэмдэглэлийн хавсралтаар “Өнгөрсөн оны дансны авлагын дүнгээс хасч залруулсан тусгай зөвшөөрлийн жагсаалт”; “2018 оны дансны авлагын дүнгээс хасч залруулсан тусгай зөвшөөрлийн жагсаалт”-д заасан нэр бүхий ААН, иргэний урд оны болон тухайн тайлант жилийн авлагаар тооцсон дүнгээс залруулга хасалт хийж, тусгай зөвшөөрлийн программын төлвийг өөрчлөх, үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээ авахыг холбогдох газар хэлтэст үүрэг болгов.

Хорооны 2018 оны  ээлжит 11 дүгээр хуралдаанаар баталсан 2018 оны 44, 45, 46 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” нийт 3 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоолын хавсралтаар 15 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон ДДэштв ХХК-иас  ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 тоот тогтоолоор 12 хуулийн этгээдийн 12 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-01-03

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/02/13
Мэдээ мэдээлэл
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
02.15
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг ОУЦХБ-ын Ази Номхон Далайн бүсийн салбар, Ази номхон далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
02.15
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр Улаанбаатар телевиз ХХК /UBS телевиз/, Форчун глобал ХХК /Глобал телевиз/-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
02.14
“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй”
Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг зарлаж байна.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье
02.13
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
02.13
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 01-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
02.01
Хорооны 2019 оны 1 дүгээр Хуралдаанаас гарсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” шийдвэрийн тухай
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7 дугаар зүйлийн 7.27-д “Нэг цагт дамжуулах зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийг тооцохдоо 18:00-23:59 цагийн хооронд дамжуулсан хөтөлбөрт эзлэх хэтрэлтийн нийт цагийг авч үзнэ”
02.01
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
02.01