“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
ХХЗХ
138983 urtnasan x800

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос санаачилж, Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулсан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт  өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн улсын уралдаан дүнгээ гаргалаа.   Есдүгээр сарын 03-ний өдрөөс аравдугаар сарын 03-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд зарлагдсан уг уралдаанд нийтдээ 5000 орчим хүүхдүүд захидал бичиж ирүүлжээ.

Энэхүү захидал бичлэгийн уралдаан нь хүн төрөлхтний түүхэн өв уламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан эх хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх  ур чадварыг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг урамшуулах зорилготой билээ.

Хүүхдүүдээс ирүүлсэн захидалд цахим орчны нөлөөллөөс үл хамааран  амьд харилцааг чухалчлах, хайртай дотны хүмүүстээ хандсан сэтгэлийн үг, уучлал талархал, ухаарал харамсал сүлэлдсэн, нийгмийн тэгш бус байдал, ёс суртахууны доройтолд эмзэглэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн нь дийлэнх байлаа.

Хувь хүний, гэр бүлийн, улс орны амьдралд захидал харилцаа хэрхэн нөлөөлж байсан бодит түүхээс сэдэвлэн өөрийн дүгнэлтийг уран сайхны аргаар зохиомжлон илэрхийлсэн тус уралдааны шагналт 5 байранд дараах хүүхдүүд шалгарсан байна. Үүнд:

  • Тэргүүн байранд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 7А ангийн сурагч Болдын Уртнасан,
  • Дэд байранд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 6-2 ангийн сурагч Намсрайн Энхдөлгөөн,
  • Гутгаар байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9Б ангийн сурагч Ганбаатарын Дүүрэнзаяа,
  • Дөтгөөр байранд Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч Мөнхбатын Пүрэвсамбуу,
  • Тавдугаар байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Цэнд-Очирын Мичидмаа нар шалгарч шагналаа гардан авлаа.

Шуудангийн Зохицуулалтын Газар

 
 
 
 
 
 
 
 
 

Зураг эх файл татаж авах холбоос https://we.tl/t-bhTBKOeevy

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/11/13
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын Радио долгионы хяналт-2018
Улаанбаатар хотын Радио долгионы хяналт-2018
01.21
Орхон аймгийн Баян-өндөр суманд РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээ
01.21
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 01-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
01.16
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 12 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 11 сарын дүн мэдээ
01.07
Мониторингийн 2018 оны 1-11 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2018 оны 1-11 дүгээр сарын тайлан
01.04
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Скайтел ХХК-иас ирүүлсэн 05/6823/
Радио давтамжийн хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Скайтел ХХК-иас ирүүлсэн 05/6823/
12.27
Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан дууны түвшний стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин жигд бус байгаа зөрчлийг арилгах, стандарт хэмжээнд байлгах чиглэлээр Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Пума Империал зочид буудлын хурлын танхимд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа
12.19
2018 оны 3 дугаар улирал
2018 оны 3 дугаар улирал
12.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна
12.05