Орхон аймгийн Баян-өндөр суманд РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд /Эрдэнэт хот/ хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

TMDFS зөөврийн суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд /104°02'50.2"E  49°01'48.3"N/  байрлах зөөврийн суурин хяналтын станц /TMDFS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

 
  1. Хэмжилтийн дүн:

Орхон аймгийн Баян-Өндөр суманд радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 9 үйлчилгээ эрхлэгч байна. Үүнд:

Шалгалтанд хамрагдсан ТЗЭ-ийн нэрс ТЗ-ийн дугаар Хамрах хүрээ Давтамж
1 Мөнхийн үйлс саруул ХХК 066/FM40 Орхон.Баян-Өндөр сум 106.5 МГц
2 Номин Макс ХХК 203/FM69 Орхон.Баян-Өндөр сум 104.5 МГц
3 Монгол Оросын хамтарсан ЭРДЭНЭТ үйлдвэр 256/FM89 Орхон.Баян-Өндөр сум 107.1 МГц
4 Эрдэнэсүврэй ХХК 528 /FM 171 Орхон.Баян-Өндөр сум 103.1 МГц
5 Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар 033/FM01. Орхон.Баян-Өндөр сум 105.5 МГц
6 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд 291/FM101 Орхон.Баян-Өндөр сум 89.9 МГц
7 Эм Жи Эл Радио ньюс ХХК 22800192 Орхон.Баян-Өндөр сум 88.3 МГц
8 Монголиан Мюзик Медиа ХХК 146/FM55 Орхон.Баян-Өндөр сум 97.9 МГц
9 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06 Орхон.Баян-Өндөр сум 104.0 МГц

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Орхон аймгийн Баян-Өндөр суманд хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгжид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, мөн 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн байна.

2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 5 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлт, давтамжийн шилжилт болон эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтрэлгүй хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

Шалгалтанд хамрагдсан ТЗЭ-ийн нэрс ТЗ-ийн дугаар Хамрах хүрээ Давтамж
1 Номин Макс ХХК 203/FM69 Орхон.Баян-Өндөр сум 104.5 МГц
2 Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар 033/FM01. Орхон.Баян-Өндөр сум 105.5 МГц
3 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд 291/FM101 Орхон.Баян-Өндөр сум 89.9 МГц
4 Монголиан Мюзик Медиа ХХК 146/FM55 Орхон.Баян-Өндөр сум 98.9 МГц
5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06 Орхон.Баян-Өндөр сум 104.0 МГц

 

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц-ээс, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

Шалгалтанд хамрагдсан ТЗЭ-ийн нэрс ТЗ-ийн дугаар Хамрах хүрээ Давтамж
1 Мөнхийн үйлс саруул ХХК 066/FM40 Орхон.Баян-Өндөр сум 106.5 МГц
2 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд 291/FM101 Орхон.Баян-Өндөр сум 89.9 МГц

 

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Шалгалтанд хамрагдсан ТЗЭ-ийн нэрс ТЗ-ийн дугаар Хамрах хүрээ Давтамж
1 Эрдэнэсүврэй ХХК 528 /FM 171 Орхон.Баян-Өндөр сум 103.1 МГц
2 Эм Жи Эл Радио ньюс ХХК 22800192 Орхон.Баян-Өндөр сум 88.3 МГц

 

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 1044 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

Хэмжилтийг хийж, боловсруулсан:                   М.Болдбат /РДЗХГ-ын инженер/

 

2019 оны 01 сарын 17

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/01/21
Мэдээ мэдээлэл
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа
07.22
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
07.22
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18