“ICT-EXPO-2018” ҮЗЭСГЭЛЭН МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД 9-Р САРЫН 30, 10-Р САРЫН 01,02-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
ХХЗХ
Dcd819 expo 2018 logo x800

          Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.  Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд  Форум зохион байгуулагдана. Үүнд:

“Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/

“Digital Content” цахим контент /10-р сарын 01/

“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02

Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /

         Энэхүү үзэсгэлэн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудаас хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, олон нийтэд түгээхийг хүссэн байгууллагуудад нээлттэй бөгөөд  энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл  www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/09/27
Мэдээ мэдээлэл
“ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО БА ЭРҮҮЛ МЭНД” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО БА ЭРҮҮЛ МЭНД” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
05.20
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
05.20
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
05.15
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.
05.14
ЭМГЭНЭЛ
Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Ц.Энхбаяр нь өвчний улмаас таалал төгсөж Монголын харилцаа холбоо, телевизийн салбарын хувьд хүнд гарз тохиолоо.
05.09
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх
05.07
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх.
05.07
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.07
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
05.06