Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө
ХХЗХ

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн захирал Масахико Метоки нар гардуулсан байна.

Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.  Манай улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн  санд хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.  

Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал болоод байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн шуудан холбоо нь S42 стандартын хэрэгжилтийг 2012 оноос эхлүүлсэн бөгөөд 2018 онд нэмж  Босни Герцеговина, Бермуд, Малави, Малайз, Монгол, Мьянмар  улсууд энэхүү стандартыг нэвтрүүлснээр одоогоор бүрэн хэрэгжсэн улс орон 54 болж, 25 улс орон баталгаажуулалтын бэлтгэл шатандаа байгаа аж.

Тодруулахад:  Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан эгнээндээ 192 улс орныг нэгтгэсэн НҮБ-ын мэргэшсэн ууган байгууллага юм.

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/10/26
Мэдээ мэдээлэл
Орон нутагт сургалт зохион байгуулав.
Орон нутагт сургалт зохион байгуулав.
03.22
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна.
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна.
03.22
Зарлал: "MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "Гэрэлтүүлгийн болон камерын шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"Гэрэлтүүлгийн болон камерын шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "Мэдээлэл, харилцаа холбооны Техникийн өрөөнд тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"Мэдээлэл, харилцаа холбооны Техникийн өрөөнд тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
03.19