Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ

            Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах үйлчилгээтэй холбогдуулан техникийн шийдэл боловсруулах” ЗБХГ2018/05 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

           Энэхүү зөвлөх үйлчилгээ нь зохицуулалтын асуудалд ач холбогдол бүхий ярианы үйлчилгээ эрхлэгчдийн дугаарлалтын ашиглалтын мэдээлэл, төлвийг цахимаар шууд авч байх сүлжээний дугаарлалтын нэгдсэн системийн техникийн шийдэл боловсруулахад оршино.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр ажилладаг, хөндлөнгийн хараат бус, хуулийн этгээд байх;
  • Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатоор баталгаажуулсан хуулбар;
  • Хуулийн этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
  • Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
  • Сүүлийн 1 жил буюу 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатоор баталгаажуулсан хуулбар;
  • Сүүлийн 3 жилийн аль нэгд ижил төстэй зөвлөх үйлчилгээ хийсэн гэрээний хуулбар нотариатоор баталгаажуулан ирүүлэх /нэмэлтээр мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний ажил хийж байсан бол давуу тал болно/;
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний боловсрол, мэргэжлийн ур чадвар, чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь 3-аас доошгүй гишүүнтэй байх;

         Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

          Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А-блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс: 327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn

 

2018.07.04

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/07/04
Мэдээ мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
04.24
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
04.22
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан 2019 оны 3 сар
04.18
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан 2019 оны 2 сар
04.17
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
04.16
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын зар
04.16
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 1,2,3 дугаар сарын дүн мэдээ
Телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 1,2,3 дугаар сарын дүн мэдээ
04.11
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
04.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
04.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 03-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд суурин хяналт
04.03